Хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж болзошгүй байгаатай холбоотой мэдээлэл өгөх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын/ДЭМБ/ албан ёсны хүсэлтэд Хятадын холбогдох албаныхан хариу өглөө.
Тодруулбал, тус улсад“үүсгэгч нь тодорхойгүй эсвэл шинэ өвчин”илрүүлээгүйбайнагэж мэдэгджээ. Хятадын хойд нутагт хүүхдүүдийн дунд онош нь тодорхойгүй уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж байгаа талаарх нэр ньтодорхойгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээ, дэлхийн халдварт өвчний хяналтын албыг эш татан ДЭМБ энэ долоо хоногийн эхээр Хятад талаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийгалбан ёсоор хүссэн байна.
Гадаадынэрдэмтдийн хувьднөхцөл байдлыг сайтар хянах шаардлагатай гэж мэдэгдсэн боловч Хятадад сүүлийн үед амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь дэлхий даяар шинэ дэгдэлт эхэлснийгилтгэнэ гэж үзэхгүй байна. Цар тахал дэгдээж болзошгүй томуугийн шинэ омгууд болон бусад вирусүүд ихэвчлэн амьсгалын замын өвчнийонош нь тодорхойгүй кластеруудаас /багц өвчлөл/ эхэлдэг.Тухайлбал, SARS,COVID-19-ийганх мэдээлэхдээ үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгааны төрөл гэж тодорхойлж байсан юм.
Энэ сарын 13-нд Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны удирдлагууд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгааг COVID-19-ийн үеэр тогтоож байсан хөл хорионы хязгаарлалтыг цуцалсантай холбон тайлбарлаж байсныг ДЭМБ тэмдэглэжээ. Цар тахлын үеэр тогтоож байсан хязгаарлалтыг цуцалсны дараабусад улс оронд амьсгалын замын синцитиал вирус /RSV/ зэрэг амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байсан билээ. Түүнээс долоо орчим хоногийн дараа ДЭМБ Хятадын хойд нутагт хүүхдүүдийн дунд онош нь тодорхойгүй уушгины хатгалгааны өвчлөл бүртгэгдэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эш татан мэдээлжээ.
НҮБ-ын харьяа тус агентлаг пүрэв гарагт Хятадын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй теле хурал хийж, хүссэн мэдээллээ авсан байна.Тэдгээрээс дурдвал, 10 дугаар сараас хойш бактерийн гаралтай халдвар, RSV, томуу, ханиадны вирус зэрэг өвчний улмаас эмнэлэгт хэвтэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байна. “Хятадын эрүүл мэндийн байгууллагуудын өвчний танилцуулгад ямар нэгэн өөрчлөлт байгаагүй”гэж ДЭМБ мэдэгджээ. Түүнчлэн Хятадын албаны хүмүүс өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын эмнэлгүүдэд хэт ачаалал үүсээгүй гэдгийг мэдээлсэн байна.