Зөгийн балтай ус өлөн дээрээ уух маш ач тустай


Эрүүл арьс, эрүүл бие хоол боловсруулах эрхтэн системээс шууд хамааралтай байдаг учраас өлөн элгэн дээрээ зөгийн балтай ус уухыг хүнсний мэргэжилтнүүд зөвлөдөг. Тэгвэл өглөө сэрээд шууд уусан зөгийн балтай ус хүний биед эдгээр эерэг нөлөөг үзүүлдэг байна. 
1.  Дархлааг сайжруулна 
Цэвэр, байгалийн, ямар ч химийн найрлагагүй зөгийн бал сонгож хэрэглэх нь хүний дархлалын системийн "хамгаалах" чадварыг нэмэгдүүлдэг. Хүний бие хангалттай хэмжээтэй, зохих шингэнээ авч чадаагүй цагт дархлаа хэзээд унахад бэлэн байдаг. Тэгвэл зөгийн бал энэ асуудлыг шийдэх шилдэг арга. 
2. Ханиалга, хоолой загатналыг багасгана 
Улирлын шинж чанартай харшил, томуу зэрэг үрэвсэлт өвчний үед илэрдэг ханиад, цээж хөндүүрлэлтийг намдааж тайван унтахад зөгийн бал тусалдаг. 
3. Вирусын эсрэг, цэвэрлэх үйлчилгээтэй зөгийн бал 
Шинэ Зеландийн Уайкато их сургуулийн "Зөгийн бал судлал"-ын судлаачдын батласнаар, ус төрөгчийн хэт исэл үүсгэдэг ферментийг зөгийн бал өөрөөсөө ялгаруулдаг учраас төрөл бүрийн нян, вирусны эсрэг хамгийн шилдэг бүтээгдэхүүн болдог. 
Мөн жижиг хэмжээний шархадсан, түлэгдсэн биеийн хэсэгт зөгийн бал түрхвэл эдгэлтийг түргэсгэдэг. Ерөнхийдөө, зөгийн бал хүний арьсанд тун ээлтэй бүтээгдэхүүн. Зөгийн бал яр шарх, арьсны өвчнийг анагаадаг.
4. Хоол боловсруулах эрхтэнд нэн тустай 
Биеэс хорт бодисыг гадагшлуулхаас гадна, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа, бодисын солилцоонд зөгийн бал эерэгээр нөлөөлдөг. Мөн ходоодны шархлаа гэх мэт ходоод гэдэсний өвчнөөс хамгаалдаг ажээ. 
5. Жингээ барихад тусална 
Халуун бүлээн усанд зөгийн бал, хэдэн дусал нимбэгний шүүс нэмж уух бол жингээ баригчдын хувьд шалгарсан арга. Мөн та жингээ барьж буй үедээ чихэрлэг зүйл хэрэглэхийг хүсвэл зөгийн бал сонгоорой. Зөвхөн ууж хэрэглэхээс гадна хоол хүнсэндээ ч хэрэглэж болно.
6. Биеийн эрч хүчийг нэмэгдүүлдэг учир спортоор хичээллэгдэг хүмүүст нэн тустай.
Эрт үед Олимпод оролцох тамирчид, зөгийн балыг дангаар нь идэж, ууж хүч тамираа сэлбэдэг байв. Орчин үеийн судалгаагаар харин зөгийн бал хүч тамирыг түргэн хугацаанд сэлбэж, тамир тэнхээг нэмдэг гэдгийг олонтаа нотолдог. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан

640мл усны шид