Уушгины хорт хавдрын анхны вакциныг олон улсын эмнэл зүйн туршилтад гаргасныг “Guardian” сонинд мэдээлжээ. Тодруулбал, “BNT116” хэмээн нэрлэсэн вакцины эмнэл зүйн туршилтын эхний үе шат Их Британи, АНУ, Герман, Унгар, Польш, Испани, Турк гэсэн долоон улсад байрлах 34 судалгааны төвд эхэлсэн байна.
Эл вакцин нь уушгины хорт хавдрын вакцины төрөлдөө анхных нь бөгөөд Германы “BioNTech” компанид “COVID-19”-ийн вакцины үндэс суурийг тавьсан мРНХ технологийг ашиглан гарган авчээ. “BNT116” нь хорт хавдрын эсүүдийг илрүүлэх, хүний дархлааны системийг тэдгээртэй тэмцэхэд чиглүүлдэг байна. Эмнэлзүйн туршилтад жижиг эсийн бус уушгины хорт хавдартай 130 орчим өвчтөн хамрагдах ба тэдэнд нэг жилийн хугацаанд туршилт хийх аж.