Тэмбүү нь бэлгийн замаар дамждаг халдварт өвчин юм. Гол төлөв насанд хүрэгчид өвчилдөг. Өвчин үүсгэгч нь спирохетын зэвхий трепонема гэдэг бичил биет. Энэ микроб нь зөвхөн бие махбодид өсч үржих чадвартай бөгөөд биеийн гадна талд болохоор хасах, температурын уналтаасболж хурдан vхдэг. Иймээс тэмбvv нь зөвхөн өвчтэй хvнтэй шууд хавьталд орсон vед л халдах боломжтой.Өөрөөр хэлбэл замбараагvй бэлгийн амьдрал нь тэмбүү тусах эрсдэлийн хvчин зvйл болдог. Үүнээс гадна тэмбvv нь жирэмсэний vед эхээс хvvхдэд халдах боломжтой бөгөөд эрсдэлийн хvчин зvйл нь халдвар авсан эх нь байдаг.
Ийм замаар халдвар авахыг босоо гэж нэрлэдэг. Тvvнчлэн тэмбvv нь ахуйн замаар дамжих буюу бохирдсон гар, эсвэл эд хэрэгсэлээр дамжин халдварлах боломжтой ч ийм замаар халдварлах нь ховор байдаг.
Явц
Халдвар авсанаас 3-4 долоо хоногийн дараа өвчин үүсгэгч нэвтэрсэн газарт нь хөндүүргүй, нягт суурьтай тод улаан шархлаа буюу хатуу яр бий болдог. Хэсэг хугацааны дараа хатуу яр нь аниж алга болдог. Гэвч энэ нь өвчин алга болсон гэсэн vг биш төдийгүй харин ч эсрэгээр цайвар трепонем идэвхитэй vржиж эхэлсэний шинж. Энэ үед зэвхий трепонема нь тунгалагийн судсуудыг ашиглан бие махбодиор тархана. Өвчтөнд бие эвгvйцэх, толгой өвдөх, халуурах зэрэг шинж мэдрэгдэнэ.Өвчин нь цаашид арьсан дээрх тууралт гарах, гарын алга, хөлийн ул болон салстууд дээр жижиг хэмжээтэй шархлаа үүсэх шинж тэмдэгээр илэрнэ. Хэрэв өвчнийг эмчилэхгvй бол vе vе сэдэрч, тууралт нэг гарч нэг оргvй алга болох зэргээр хоёр жил орчим ужгирах бөгөөд ямар нэг зовиур илрэхгүй байх нь ч бий. Өвчин эхэлсэн vеэс холдох тусам түр намдаж үе нь улам уртасна. Өвчиний өдөөгч нь аль хэдийн бvх эд эрхтэнүүдэд нэвтэрч, мэдрэлийн систем, элгийг гэмтээхээр болсон байдаг.
Хэрэв өвчтөн огт эмчлvvлэхгvй, эсвэл эмчилгээг тохиолдлын чанартай хийлгэвэл өвчин даамжирч 3-4 жилийн дараа арьсны гvн давхаргыг хамарсан шархлаа биеийг нь бvрхэнэ. Аажмаар дотор эрхтэн, яс болон мэдрэлийн систем эвдэрдэгээс зvрх болон судаснууд тэдгээрийн дотроос гол судас хамгийн их гэмтэнэ. Энэ үед гол судасны хана нь vрэвсэж, дээр нь кальци хуримтлагддаг. Өвчүүний ард өвдөх, амьсгаадах зэрэг зовиур мэдрэгддэг. Өвчний энэ шатанд нь эмчилгээ хийвэл эмгэг үйл явцыг зогсоож болох ч гэмтсэн эрхтэний үйл ажиллагааг бүрэн сэргээх боломжгүй.
Эхийн хэвлийд байгаа хүүхэд тэмбvvгээр өвчлөх эрсдэлтэй. Зэвхий трепонема нь өвчтэй эхийн эхэсээр нэвтрэн урагт халддаг. Дийлэнх тохиолдолд энэ нь жирэмсэний сvvлийн хугацаанд буюу зургаа болон долоон сарын дундуур зулбахад хvргэдэг. Заримдаа хvvхэд амьгvй төрөх, эсвэл амьдрах чадвартай боловч төрөлхийн тэмбvvтэй хvvхэд төрж болно. Ийм хүүхдийг бүрэн эдгээж болох ч vvний тулд тусгай мэргэжлийн эмнэлэгт нарийн vзлэг шинжилгээ, эмчилгээ шаардагддаг.
Оношлогоо
Тэмбvv туссан байж болзошгүй үед бэлгийн замын өвчний эмчид, эсвэл арьс өнгөний эмчид заавал хандах шаардлагатай. Зөвхөн мэргэжлийн эмч л өвчтэй эсэхийг оновчтой зөв оношилж, зөв эмчилгээ хийж чадна.
Тэмбvv нь янз бүрээр илэрчболохоор оношлоход нь амаргүй өвчин юм. Дээр нь онц аюултай өвчин болохоор лабораторийн шинжилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээрээс трепонемаг илрvvлэх нь хамгийн найдвартай арга ч гэлээ биеийн гадаргуу дээр ил шархлаа байгаа тохиолдолд л боломжтой.
Бусад бүх аргууд нь цусны шинжилгээн дээр vндэслэсэн байдаг. Халдвар авсан үед тухайн өвчин үүсгэгчтэй тэмцэх уураг буюу эсрэг биетийг бие махбодь ялгаруулж эхэлдэг.
Ийм эсрэг биетvvдийг Вассерманы урвалаар олж илрvvлдэг. Гэвч халдвар аваад удаагүй байгаа тохиолдлолд хангалттай хэмжээний эсрэг биет үүсээгүй байж болох тул хатуу яр гарсанаас хоёроос гурван долоо хоногийн дараа л хийсэн шинжилгээ л бүрэн баталгаатай хариу өгөх боломжтой юм.
Харин микропреципитацийн урвал дээр vндэслэгдсэн шуурхай оношлогооны систем нь илvv хурдан хариу өгдөг. Гэхдээ энэ урвал нь цайвар трепонема төдийгүй тvvнтэй төст бичил биетvvдийг мэдэрдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэсэн хэдий ч шуурхай хариу болон сэжигтэй шинж тэмдэгүүд илэрсэн тохиололд эмчилгээг цаг алдалгүй эхлүүлэх боломж өгч байдгаараа энэ шинжилгээ нь давуутай юм.
Үүнээс гадна РИБТ урвал (цайвар трепонемаг хөдөлгөөнд оруулах урвал), РИФ урвал нь (иммунофлюоресценциин урвал) гэсэн бүр ч илүү мэдрэмтгий, найдвартай шинжилгээний аргууд байдаг. Гэхдээ эдгээр шинжилгээг хийхэд шаардлагатай тоног төхөөрөмж нь үнэтэй байдаг болохоор гол төлөв онцгой тохиолдолд хийнэ.
Урьдчилан сэргийлэлт
Вакцин хийх зэргээр тэмбvv өвчнөөс идэвхтэй байдлаар урьдчилан сэргийлэх боломжгүй. Иймд аюулгvй сексийн журмыг баримтлах, тохиолдлын харьцаанаас татгалзах, зайлшгvй тохиолдолд ийм харьцааны дараах шуурхай урьдчилан сэргийлэх зэрэг арга хэмжээг авах хэрэгтэй.Мөн дараах зүйлсийг санаж явахад илүүдэхгүй. Үүнд:
Бэлгэвч хэрэглэх нь тэмбvv халдах эрсдэлийг бууруулдаг боловч бvрэн аюулгvй байдлыг хангадаггvй.
Бусад олонх халдварт өвчнөөс ялгаатай нь тэмбvv нь дархлаа тогтоодоггvй болохоор дахин халдвар авах аюул хэвээр байна.
Жирэмсэний vед эрт vедээ эмэгтэйчvvдийн эмчид хандах хэрэгтэй. Жирэмсэний эхний ба хоёр дахь хагаст Вассерманы шинжилгээ өгсөнөөр ирээдvйн хvvхдийг аюулаас баттай хамгаалах боломжтой.
Оношийг хэдий чинээ эрт тавьж, эмчилгээг эхлүүлнэ эмчилгээний үр дүнд төдий чинээ сайн байна.
Эмчилгээ
100%эмчилж болдог цөөхөн өвчнvvдийн нэг нь тэмбүү. Хагас зуун жил болоход цайвар трепонема нь пенициллинд мэдрэмтгий чанараа алдаагvй байдаг. Тэмбvvг эмчилэх янз бvрийн схем байдаг боловч “ганцхан тариагаар бvрэн эмчилнэ” гэж амласан эмч ба эмнэлэгт итгэх хэрэггvй. Журам ёсоор хамгийн богино схем хvртэл 2-3 бэлдмэл хийх шаардлагатай байдаг. Тэрчлэн эмчилгээг vргэлж лабораторын хяналт дагалдах ёстой. Өвчин даамжирсан байх тусам эмчилгээ удаан vргэлжилдэг. Ихэнх тохиолдолд хавсарсан өвчнvvдийн эмчилгээ зэрэг хийгддэг.