ОУХМ Ц.Баттулга нь Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн шүдний эмч бөгөөд ажлаасаа чөлөө авч Парист очин мөнгөн медаль хүртжээ.
Тодруулбал, “Парис-2024” 17 дахь удаагийн паралимпын наадамд Монгол Улсын шигшээ баг амжилттай өрсөлдсөөр байна. Өчигдөр паралимпын эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн (F40) төрөлд ОУХМ Ц.Баттулга мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр тав дахь шидэлтээрээ 11.09 метр хол шидсэнээр болзол хангаж паралимпын наадмын хөнгөн атлетикийн төрөлд медаль хүртсэн Монголын анхны тамирчин болов. Түүний энэ медаль манай баг тамирчдын гурав дахь медаль боллоо.
Өдгөө 33 настай Ц.Баттулгын хувьд, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт шүдний эмчээр ажилладаг төдийгүй аймгийн хурц арслан Цэгмидийн хүү ажээ.
Тэрбээр өнгөрсөн жил Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн амжилттай.