1. Бэлгийн замын халдварт өвчин авсан бол
2. Mөөгөнцөр болон бактерийн гаралтай өвчтэй бол
З. Харшил, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, шээсний сувгийн халдвар авсан бол
Эдгээр хүчин зүйлээс гадна гар хангалга хийдэг эмэгтэйчүүдийн эрхтэн хорсож загатнах нь бий. Гар хангалга хийж тавьсны дараа л загатнаа намжих нь байдаг. Хангалттай идэвхтэй бус сексийн амьдрал, сэрэл мэдрэмжээ хэт барих, хэвийн секс таашаал өгдөггүй эмэгтэйчүүдэд бэлэг эрхтний загатнаа үүсэх нь бий. Учир нь сексээс таашаал авч чадахгүй байгаа байдал дээр бэлэг эрхтэн загатнах хэлбэрээр невроз өвчин үүсэх нь байдаг. Сэрлийн мэдрэлийн рецептор хэт эмзэг эмэгтэйчүүдэд бий. Загатнааг тайвшруулах эм уух, зүү тавих, сэтгэл үйн эмчилгээ хийж эдгээх боломжтой.
- Бэлгийн замын халдварт өвчнүүд:
Заг хүйтэн. Гонорейнь хамгийн их тархсан өнгөний өвчний тоонд ордог. Кофений үртэй төстэй гонококк гэдэг бактерээр үүсгэгддэг.
Өнгөний лимфогранулематоз. Ази, Африкийн зарим оронд өргөн тархсан байдаг. Хламидийн онцгой ховор төрлөөр үүсгэгддэг.
Зөөлөн яр өвчин. Энэ нь Диокрей-Крефтинг-Уннын стрептобацилл нэртэй үүсгэгчээр үүсгэгддэг. Тайландад хамгийн өргөн тархсан гэж үздэг.
Донованоз. Халуун оронд их тархсан бөгөөд Донованы биенцэрээр үүсгэгддэг. Уг өвчний халдвартай хүнтэй бэлгийн хавьтал хийхэд 1-50 хувийн магадлалтайгаар халдвар авдаг.
Хламидоз. Хамгийн түгээмэл тархсан бэлгийн халдвар. Эсийн дотор шимэгчлэгч хламидигээр үүсгэгддэг.
Микоплазмоз. Энэ нь хярзанд байрлах бактери, мөөгөнцөр, вирус зэрэг бичил биетнүүд дундаас үүсгэгддэг. Зарим мэргэжилтнүүд тодорхой нөхцөлд бусад бичил биетнүүдтэй хавсарч үрэвсэлт өвчнийг үүсгэдэг нөхцөлдэмгэг төрөгчид гэж үздэг.
Уреплазмоз. 1998оноос бэлгийн замын халдваруудын жагсаалтанд орсон
Цитомегаловирус -ын халдвар. 1956 онд нээгдсэн. Уг өвчин ихэвчлэн шинж тэмдэггүй явагдах ба дархлаа суларсан хүмүүст халуурч толгой өвдөн илэрдэг
Трихомониаз. Шилбүүртэй лийр хэлбэрийн үтрээний трихомонад гэгч эгэл биетнээр үүсгэгддэг. Ихэвчлэн үтрээгээр хийгдсэн бэлгийн хавьтлын үед халдварладаг.
Кандидоз. Энэ өвчин нь гурил эсгэх хөрөнгөтэй төстэй, нөхцөлт эмгэг төрөгч мөөгөнцрөөр үүсгэгдэнэ.
Гарднереллез. Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдсөн үед гарднереллын төрлийн бактерүүд ихээр үржиснээр үүсдэг. Бэлгийн хавьтагчаа олон сольдог эмэгтэйчүүд энэ өвчнөөр хамгийн их өвддөг.
Бэлэг эрхтний герпес /хомхой/. Хомхой үүсгэгч вирусээр үүсгэгддэг. Насанд хүрэгчдийн 20% илэрдэг.
Папилломавирус -ын халдвар. Хурц үзүүрт кондилом буюу бэлгийн үү үүсч илэрдэг.19-р зуунд вирусээр үүсгэгддэг болохыг тогтоожээ.
- Бэлгийн мөөгөнцөрийн илрэх шинж тэмдэг:
Бэлгийн мөөгөнцөрийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь бэлэг эрхтнээс цагаан юм ялгарах үзэгдэл юм. Бэлгийн мөөгөнцөрийн үед ялгарах цагаан юм нь сүү, сүүний цөцгий, ээдэм маягийн шинжтэй байдаг. Мөн бэлэг эрхтэн загатнах, хорсох шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд бие засах үед бэлэг эрхтэн хорсох шинж тэмдэг илэрдэг. Түүнчлэн цөөхөн тохиолдолд бэлэг эрхтэн хавдаж, хавагнах нь бий. Бэлгийн мөөгөнцөртэй хүмүүсийн заримд нь бэлгийн харилцаанд орох үед хорсож өвдөх шинж тэмдэг илэрдэг байна. Бэлгийн мөөгөнцөрийн үед ямар нэгэн эвгүй үнэр байдаггүй.
- Угаагч шингэн, алчуур, шүршигч шингэн, эдгээр бүтээгдэхүүнүүд эмэгтэй хүний бэлэг эрхтэн, тэр орчмын талбайг цэвэр байлгаж, аливаа үнэр гарахаас сэргийлэхэд дэм болдог ч хор болох тохиолдол цөөнгүй.
Угаагч шингэн нь гадна бэлэг эрхтнийг угаахад зориулагдан янз бүрийн жимсний найрлагатайгаар савлагдсан химийн бодисууд байдаг. Эмч зөвлөхөөс нааш үүнийг бүү хэрэглээрэй. Учир нь энэ нь харшил өгч, бэлэг эрхтэнг цочроох, улайлгах, цаашлаад үтрээнд халдвар оруулах эрсдлийг дагуулдаг байна. Шүршигч шингэн дезодорант нь бас л сайхан санаа биш. Хурц үнэртэйгээс гадна угаагч шингэний адил харшил өгөх, улайлгах, халдвар оруулах эрсдэл үүсгэдэг.
Гол нь охид үтрээний байгалиас заяасан онцлогийг мэдэж элдэв нэмэлт зүйл хэрэглэхгүй байх нь чухал. Үтрээнд өвчин үүсгэдэггүй хэвийн бичил биетнүүд байх бөгөөд тэдгээрийн тусламжтайгаар өөрөө өөрийгөө цэвэрлэж өвчин үүсгэгч бусад нян бактериудыг гадагшлуулж байдаг. Иймд нэмэлт химийн бодис хэрэглэн үтрээг цэвэрлэх шаардлага байдаггүй. Нэмэлтээр хэрэглэсэн химийн бодис нь үтрээний хэвийн бичил биетнүүдийг устгах тул үтрээний өөрөө өөрийгөө цэвэрлэдэг байдлыг алдагдуулдаг. Иймээс үтрээгээ цэвэр байлгаж, ариун сайхан байдлыг мэдрэхийг хүсвэл гадна бэлэг эрхтнээ бүлээн усаар (хааяадаа зөөлөн саван хэрэглэж болно) өдөр бүр угааж, шүршүүрт орох хэрэгтэй. Түүнчлэн биений юм ирсэн үед тампон хэрэглэн халуун бананд суух нь сарын тэмдгийн үеийн ууц нурууны чангарал, хөшингийг бууруулж, цэвэр байдлыг мэдэрч санаа зовох зүйлгүй сэтгэл амар байхад тусална.