Анар жимс залуу насыг хадгалж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг


Анар жимс нь залуу насыг хадгалж, хямралыг багасган, зүрх судасны өвчнөөс хамгаалдаг. Испаний эрдэмтэд бүтэн нэг сарын турш сайн дурын 60 бүлэг хүмүүст анар жимсний ханд агуулсан бэлдмэлийг уулгаж туршжээ.
Үүний үр дүнд зөвхөн уг жимсний ашиг тусыг мэдээд барахгүй, түүний үр, хальс нь амин дэмтэй болохыг мэдсэн байна. Эрдэмтэд судалгаанд оролцогчдод өдөр бүр тодорхой хэмжээний капсултай анар жимсний хандыг уулган тогтмол шинжилгээ хийж, тэдний бие организмд байгаа химийн гаралтай эд эсүүдийг судалж байв. Ингэснээр эрдэмтэд анар жимс нь цусан дах ДНХ –ийн хэмжээг багасгаж хөгшрөлтийг удаашруулдаг болохыг тогтоосон байна. Анар жимсний хандыг хэрэглэснээр оролцогчдын цусан дахь эд эсийг гэмтээгч өвөрмөц нянгуудын үржих явц багассаныг илрүүлсэн байна. Энэ нян нь хөгшрөлтийг хурдасгахын зэрэгцээ тархи, элэг, бөөр, булчингийн үйл ажиллагааг сулруулдаг аж.
Анарын ханд нь энэхүү өвөрмөц нянгийн өсөлтийг зогсоон барих үр нөлөөтэй гэж . Түүгээр ч барахгүй энэхүү жимс нь хүний стрессийг багасгаж, бэлгийн дур хүслийг сайжруулж, зүрх судасны өвчнөөс хамгаалдаг байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан