Гэрэл дохион дээр зогсох үед нойр хүрч, дохих нь нойрны хямралын нэг төрөлд ордог


СЭМҮТ-ийн сэтгэл заслын их эмч Л.Жавхлан нойргүйдлийн талаар зөвлөмж өгч байна.

Тэрбээр, Хүний бие махбодь амрах ёстой горимоор амарч чадаагүйн улмаас тухайн хүний хөдөлмөрийн бүтээмж буурах, унтаад сэрсэн ч амраагүй мэт мэдрэмж төрөх, амархан уурлах, баярлах, гомдох зэрэг олон шинжээр илэрдэг, хөдөлмөрийн чадвар буурч байгаа үзэгдлийг нойргүйдэл гэж хэлнэ.

Нойргүйдлийн шалтгаан олон янз байдаг. Унтсан ч амраагүй мэт сэтгэгдэл төрөх, өглөө сэрсэн ч сэтгэл түгшсэн байдалтай байх нь сэтгэл зүйн шалтгаант нойргүйдэл юм. Хангалттай сайн унтаж амарч чадаагүйгээс нойргүйдэл үүсдэг. Мөн биеийн болон сэтгэл зүйн талаас нойргүйдэл үүсдэг байна. Жишээ нь хүний шүд өвдөж байхад унтаж чаддаггүй, энэ нь нойргүйдэл үүсгэх механик шалтгаан юм.

-Нойргүйдэл удаан үргэлжилбэл ямар сөрөг үр дагавартай вэ?
-Нойр гэдэг хүний бие организм амралтын байдалд шилжихийг хэлнэ. Унтаж байх явцад хүний бүх эрхтэн систем амарч байдаг. Энэ амралтын сайн авч чадахгүй бол эргээд тухайн хүн ачаалал авахад түвэгтэй болдог.

-Найман цаг унтаад байгаа атал өглөө сэрэхэд амарсан мэдрэмж төрөхгүй байдал удаан үргэлжилбэл яах вэ?
-Эхлээд шалтгааныг олно. Нойргүйдэлд хүргэсэн тэр шалтгааныг олох ёстой. Шалтгаанаа олохгүй бол учир дутагдалтай. Шөнийн нойрыг өдрийн амралт нөхөж чаддаггүй. Тийм байдал удаан үргэлжилбэл аажимдаа хүний бие организм сульдаад байдаг. Өдрийн цагаар гэнэт хүчлэгдсэн нойронд автдаг. Машин бариад явж байх үед гэрэл дохион дээр зогсох үед маш их нойр хүрдэг. Энэ бол нойрны хямралын нэг төрөлд ордог. Тухайн хүний тархи бүрэн амраагүйгээс унтарч байна гэсэн үг. Нойргүйдлийг шийдэхгүй удаан хугацаанд яваад байвал тухайн хүний хөдөлмөрийн бүтээмж буурна. Аажимдаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хэрэв та нойрны асуудалтай байгаа бол мэргэжлийн эмчид хандаарай.

-Насанд хүрсэн хүн дунджаар хэдэн цаг унтвал хэвийн гэж үзэх вэ?
-Хүний нойр нас ахих тусам багасдаг. Нярай хүүхэд хоногт 20 цаг унтдаг. Том болох тусам нойр багасна. Насанд хүрсэн хүн хоногт дунджаар 6-8 цаг унтвал хэвийн нойр гэж үзнэ. Үүнээс илүү их нойртой хүн ч байдаг. Гэхдээ хамгийн энгийнээр хэлэхэд харанхуй болоход унтаад, гэгээ ороход сэрж байгаа бол хэвийн нойр гэж үзнэ. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан