Уушгины хатгалгааны улмаас олон мянган хүүхэд нас баржээ

Өнгөрсөн онд дэлхий дахинд уушгины хатгалгааны улмаас таваас доош насны 800 мянга гаруй хүүхэд буюу 39 секунд тутам нэг хүүхэд нас барсан талаар НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/ мягмар гарагт мэдээлжээ.
Жил бүрийн 11 дүгээр сарын 12-нд болдог Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан Хүүхдийн сан дээрх тайланг танилцуулжээ. Ирэх оны нэгдүгээр сард Хүүхдийн уушгины хатгалгааны талаарх олон улсын форумыг Испани улсад зохион байгуулах ажээ. 
“Өдөр бүр таваас доош насны 2200 орчим хүүхэд эдгэрэх, урьдчилсан сэргийлэх боломжтой уушгины хатгалгааны улмаас нас барж байна. Энэ өвчинтэй тэмцэхэд дэлхий нийтийн үүрэг амлалт, хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэж Хүүхдийн сангийн тэргүүн Генриетта Форе хэлжээ. 
Хүүхдийн сангийн тайланд дурдсанаар, уушгины хатгалгааны улмаас нас барсан хүүхдүүдийн дийлэнх нь хоёр хүртэлх насандаа, 153 мянга орчим нь төрснөөс хойшхи эхний сардаа нас баржээ. Мөн нас баралтын тэн хагасаас илүү хувь нь Нигери, Энэтхэг, Пакистан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Этиопт бүртгэгдсэн байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан