ЗӨВЛӨМЖ: Төрсний дараах сэтгэл гутралаас хэрхэн сэргийлэх вэ


Төрсний дараах сэтгэл гутрал нь төрсний дараа зарим эмэгтэйчүүдэд нөлөөлдөг сэтгэл зүйн хямрал юм. Хэрэв энэ хямрал ээжүүдэд тохиолдвол айдаст автах, амархан бухимдах зэрэг шинж тэмдэг илэрдэг ба энэ нь гэр бүлийн өдөр тутмын амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлдөг байна. Судалгаагаар анх төрсөн ээжүүдийн 10-15 хувьд илэрдэг гэх тоон мэдээлэл бий.
Тэгвэл төрсний дараах сэтгэл гутралаас хамгаалах, амаржсан ээжийг дэмжих энгийн аргуудыг олон удаагийн давтамжтай хийгээрэй. Үүнд,
  • Нөхөр болон гэр бүлийн гишүүд, дотны найзуудтайгаа илэн далангүй нээлттэй ярилцах,
  • Өөртөө хэт өндөр шаардлага тавихгүй байх, бүх зүйлийн бурууг өөр дээрээ хүлээн авахгүй байх,
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх,
  • Эрүүл зөв хооллох,
  • Ямар нэгэн шинэ сонирхолтой болж түүндээ анхаарлаа төвлөрүүлэх,
  • Бүхнийг ганцаараа хийхээс зайлс хийх (Гэр бүлийн гишүүд, нөхрийн туслалцааг авч хамтдаа гэрийн ажлаа хийх)
  • Мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авах,
  • Нөхөртэйгөө болзох, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бий болгох нь чухал юм.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан