Цусны төвөөс ЭХЭМҮТ-рүү дроноор цус тээвэрлэжээ


ЭХЭМҮТ, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран энэ сарын 29-ний өдөр нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) ашиглан цус, цусан бүтээгдэхүүнийг амжилттай тээвэрлэжээ.
Нисгэгчгүй төхөөрөмж цусны төвөөс ЭХЭМҮТ хүрэх 4.3 км зайг 8 минутад туулан 2 нэгж цусан бүтээгдэхүүн тээвэрлэсэн байна. Энэ төхөөрөмж нь нэг удаагийн нислэгээр 3 кг цус тээвэрлэх боломжтой аж.
Цусны төвөөс анх 2023 онд Монгол-Японы эмнэлэг рүү дроноор цус тээвэрлэх туршилтыг хийж байжээ. Нисгэгчгүй төхөөрөмж нь хүний нөөц, шатахуун хэмнэн шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг богино хугацаанд  тээвэрлэн хүргэхэд үр дүнтэй технологийн дэвшил болж буй аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан