Монголд зүрхний цохилт тогтмолжуулах пейсмейкер суулгах мэс заслыг амжилттай нэвтрүүллээ


Улсын гуравдугаар төв эмнэлэг Зүрхний хэт цөөн цохилтыг тогтмолжуулах бичил суулгаж, пейсмейкерийг суулгах мэс заслын эмчилгээг анх удаа амжилттай нэвтрүүллээ. Олон улсын зүгээс тус мэс заслыг хийхэд эмнэлэг ба хүний нөөцөд тавигдах шаардлагыг бүрэн хангасан тул тус мэс засал эмчилгээг эх орондоо үргэлжлүүлэн хийх зөвшөөрлийг Улсын гуравдугаар төв эмнэлэгийн Зүрх судасны үндэсний төвд олгосон юм.
Анхны мэс заслыг тус эмнэлгийн харьяа зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзий өөрийн баг бүрэлдэхүүний хамтраа гардан хийж гүйцэтгэсэн бөгөөд БНХАУ-ын Шанхай хотын Рүйжин эмнэлгийн Профессор Ву Ли Чунгаар ахлуулсан зочин баг хяналт тавьж хамтран ажиллалаа. Бичил суулгацыг судасны өөрчлөлттэй, халдварын болон цус алдах эрсдэл өндөр зэрэг шалтгаанаар уламжлалт пейсмейкер суулгах эмчилгээ тохиромжгүй эмчлүүлэгчдэд сонгон хийдэг.
Энэхүү суулгацыг цавины венийн судсаар дамжуулан зүрхний баруун ховдлын хөндийд байршуулан орхидог бөгөөд өөрийн батарейгаар 10-15 жилийн туршид зүрхний хэм цөөрөлтийг удирдах чадвартай байдаг. Уг суулгац эмчилгээ нь олон улсад 100-150 сая орчим төгрөгөөр хийгддэг өндөр өртөгт эмчилгээ юм.
Анхны мэс заслыг зүрхний цохилтын тоо хэт цөөрөлттэй 57 настай иргэнд цохилтын тоог цөөрөхөөс сэргийлэх зорилгоор хэсгийн мэдээ алдуулалт дор, цавины хэсэгт <1 см жижиг зүслэг хийн, зүрхэнд суулгацыг байршуулах хүртэл 3.5 минут зарцуулж, мэс ажилбар нийтдээ 20 минут үргэлжилсэн. Эмчлүүлэгчийн биеийн байдал тогтвортой байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан