Нүдэн дээр өвдөг гарсан үед хэрхэн хурдан эмчлэх вэ?

Өвдөг нь сормуусны уутанцар болон сормуусны уутанцрын ойролцоо байрладаг цейсийн тосны булчирхайн хурц идээт үрэвсэл юм. Ийм үрэвслийг гаднах өвдөг ч гэж нэрлэдэг. Дархлаа сулрах, нүдэнд бохир орох зэргээс шалтгаалан өвдөг гардаг. Харин өвдөг гарсан үед манайхан эмчийн зөвлөгөөнд бус тусгай дом хийж эдгэрдэг гэдэгт илүү итгэдэг. Нэг талаараа өвдгийг эмчилдэг гэдэг ч анагаах ухааны талаасаа тийм ч оновчтой эмчилгээ биш юм. Энэ үүднээс та бүхэнд гэрийн нөхцөлд өвдгийг хэрхэн зөв бөгөөд хурдан эмчлэх тухай хүргэж байна.

1Бүлээн жин

Өвдгийг гарахаас өмнө урьдчилж мэдэж болох бөгөөд нүдний эргэн тойронд таталдах, өвдөх, загатнах гэх мэт шинж тэмдгүүд илэрнэ. Тиймээс өвдөг гарах гэж байгаа мэт дээрх шинж тэмдэг илэрч эхэлмэгц халуун жин тавих хэрэгтэй. Халуун жинг 10-15 минутаар өдөрт дөрвөн удаа тавиарай.
Бүлээн жин

2Нүдний будаг бүү хэрэглэ

Сормуусны будаг, нүдний харандаа мэтийн нүүрний будгууд нь бактери үржихэд таатай орчин болдог. Тиймээс шаардлагагүй бол нүдээ будах гэсний хэрэггүй.
Нүдний будаг бүү хэрэглэ

3Зовхио цэвэрлэ

Та зовхио байнга цэвэрлэснээр тэнд хуримтлагдсан нянгийн хэмжээг бууруулахаас гадна өвдөг гарсан газрыг түргэн эдгэрэхэд тусална.
Зовхио цэвэрлэ

4Линз зүүж болохгүй

Өвдөг гарсан үед контакт линзэнд халдвар дамжих эрсдэлтэй байдаг. Тиймээс эдгэрэх хүртлээ линз зүүхээс татгалзаарай. 
Линз зүүж болохгүй

5Өвдгөө битгий хөнд

Хэдий зовуурь их байсан ч өвдгөө битгий хөндөөрэй. Хэрвээ та өвдгөө хагалах юм  бол шарх нь удаан эдгэхээс гадна арьсны төрөл бүрийн өвчин тусах магадлал өндөр. 
Өвдгөө битгий хөнд

6Өвчин намдаагч хэрэглэ

Өвчин намдаагч хэрэглэж өвдөгнөөс үүдэх зовууриа түр ч болов намдаах хэрэгтэй. 
Өвчин намдаагч хэрэглэ

скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл