Гар утас болон Тархины хорт хавдрын өвчлөл хоёр хоорондоо хамааралгүйг ДЭМБ-ын захиалсан судалгаа харуулжээ


Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) захиалгаар гүйцэтгэсэн судалгаагаар гар утасны хэрэглээ болон тархины хорт хавдрын өвчлөл хоёр хоорондоо хамааралгүй болохыг тогтоожээ.
Мягмар гарагт нийтлэгдсэн уг судалгааны тайланд утасгүй технологийн хурдацтай хөгжлийг дагаад тархины хорт хавдрын өвчлөл нэмэгдсэн гэх ямар нэг баримт олдоогүйг онцолсон байна.
Энэ ажлын хүрээнд дэлхийн 10 орны 11 мэргэжилтэн 1994-2022 оны хооронд гүйцэтгэсэн 63 дэд судалгааны материалыг нэгтгэн боловсруулжээ.
Өмнө нь ДЭМБ болон бусад олон улсын эрүүл мэндийн байгууллагууд ижил төстэй дүгнэлт гаргаж байсан ч илүү гүнзгийрүүлэн судлах, баттай болгох шаардлагатай гэж үзэж байсан юм.
Тиймээс гар утасны хэрэглээ тархины хорт хавдар үүсгэх эрсдэлийг бүрэн үгүйсгэлгүй Олон Улсын Хорт Хавдар Судлалын Агентлагийн 2B ангилалд (possibly carcinogenic- хорт хавдар үүсгэгч байж болзошгүй) оруулж байжээ.
ДЭМБ одоо сүүлийн судалгааны дүгнэлт дээр үндэслэн дээрх ангиллыг өөрчлөх магадлалтай болж байна.
Хэрвээ өөрчилбөл ирэх оны нэгдүгээр улиралд албан ёсоор зарлах ажээ.
 
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан