Манай орны ихэнх нутагт аньс 9-10-р сард бүрэн боловсорч дуусах бөгөөд түүнийг аньсны комбайн гэж нэрлэгддэг нэг талдаа ямааны самтай төсөөтэй шүднүүд бүхий сараар юмуу гараар түүдэг. Тэрээр С витамин маш их хэмжээгээр агуулдаг.
Аньсыг цусны даралт ихдэх үед алирсын навчтай хамт буцалгаж хандлаад л 50 мл-ээр өдөрт 3 удаа уух, эсвэл түүний навчны хандыг зөгийн балтай хольж доорхи хэмжээгээр ууж хэрэглэнэ.
-Ханиад хүрэх, цэр ховхрохгүй үед аньсыг дангаар нь юмуу навчийг нь буцалгаад халуунаар нь өдөрт 3 удаа 100 мл-ээр 2-3 өдөр уухад дээрх өвчин эдгэрнэ. Ханиадтай үед хөх дэгдтэй аньс, дэгд 2:1 харьцаагаар хольж буцалгаад хэрэглэвэл эдгэрэлтийг түргэсгэнэ.
-Элэг устахад боролзгонын шар цэцэгтэй хольж буцалгаж хэрэглэх, ходоодны салстын үрэвсэл, гэдэс гүйлгэх зэрэгт аньс юмуу түүний навчийг буцалгаад дээр нь таг тавьж хөргөн хоолны өмнө 100 г-аар өдөрт 3 удаа уух тухай эмч зөвлөсөн байдаг.
-Бөөр өрөвсөх үед аньсыг алирс, тэхийн шээг, хонин зээргэнэ зэргийг адил хэмжээгээр хольж хандлаад 30-45 хоног өдөрт 3 удаа тухай бүрт 150 г усанд хийж буцалгаж хэрэглэнэ.
-Хий хавагнах хөл гарын үеэр өвдөх зэрэгт аньс түүний навчийг 100 мл-аар усанд хоолны 1 халбагыг хийж буцалгаад өдөрт 3 удаа хэрэглэнэ.
Аньс 5-6 саруудад цэцэглэж, үр жимс нь 9-10 сард /анхны цаснаар/ боловсорч гүйцдэг жимс юм. Уг жимс нь 8 орчим мм-ийн диаметртэй, гялалзсан улаан өнгийн, сахараар маш баялаг /12 хүртэл%/, органик хүчил ихтэй, эмчилгээний өндөр ач холбогдолтой жимс юм.
Хаврын эхэн сард, цасанд дарагдсан аньсны навчийг эмчилгээнд өргөн ашиглана. Түүсэн навчаа дулаан, нарны гэрэл үзүүлэхгүй газар хатаана. Аньсны жимсгэнэд төрөл бүрийн амин хүчлүүд, тухайлбал нимбэг, алим, хурган чих, чихэрлэгийн хүчлээс гадна бензойны хүчил, шоргоолжны хүчил, ликонин, вакинин, идеинхлорид, зеаксантин зэрэг гликозидууд каротин, сахар, глюкоз, фруктоз, С, РР, В1 аминдэмүүд, кали, кальци, марганц төмөр, идээлэх бодис, йод, фосфор, магни зэрэг эрдсүүд агуулагддаг. Харин навчинд нь төрөл бүрийн бичил элемент, органик хүчлээс гадна С аминдэм их хэмжээтэй байдаг. Аньсны жимсгэнэнд бензойны хүчил бусад жимсгэнээс их байдаг тул ялзарч муудахаас сэргийлэн удаан хадгалахад тохиромжтой байдаг.
Хаврын эхэн сард, цасанд дарагдсан аньсны навчийг эмчилгээнд өргөн ашиглана.
Аньсны навчинд халдвар эсэргүүцэх А, С аминдэмүүд ихээр агуулагддаг. Жимсэнд нь сахар ихтэй /12 хүртэл%/, органик хүчил /2.3%/ байна. Аньсны навчийг цистит, бөөрний чулуу, үе мөчний ревматизм болон гүйлгэлтэнд хэрэглэнэ. Хэрэглэхдээ 1 стакан буцалж буй усанд 1 цайны халбага хатааж, нунтагласан навч хийж, 30 минут хандлаад цайны халбагаар өдрийн 3-4 удаа ууна. Мөн зүгээр буцалгаад байнга ууж байсан ч сайн.
Аньс жимсийг эмнэлгийн практикт С аминдэмийн дутмагшлын үед хэрэглэдэг. Жимсийг буцалгаад хөргөсний дараа халуурсан өвчтөнд өгөхөд сайн. УАУ-д аньсны чанамал, шүүсийг үе мөчний үрэвсэл зэрэг өвчнүүдийн үед хэрэглэхээс гадна ялангуяа шүүс нь сахарын өвчин, цусны даралт ихдэхэд сайн гэж үздэг. Ханиад томууны дэгдэлтийн үеэр ч энэ жимсний шүүс хамгийн сайн эмчилгээ болдог.