Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин хийнэ


Монгол Улсын хэмжээнд 2023 онд нийт 7244 хүн хавдраар өвчилсний 5.9 хувь буюу 425 хүн нь умайн хүзүүний хорт хавдраар оношлогджээ. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч папиллома вирусийн тархалтын дэлхийн дундаж 12 хувьтай байдаг бол манай улсад эл тоо 3 дахин их буюу 35 хувиас дээш үзүүлэлттэй, дэлхийд дээгүүрт орж байна. 2012 оны ДЭМБ-ын зөвлөмжөөр, Монгол Улс умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг анх нэвтрүүлэхээр болсон ч үргүйдэлд хүргэдэг гэх ташаа мэдээлэл тархаж, улмаар вакцинжуулалтын ажлыг зогсоосон аж. Тэгвэл уг вакциныг 2024 оны аравдугаар сараас эхлэн улсын хэмжээнд хийж эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан