Агаарын бохирдол эр бэлгийн эсийн тоо буурахад нөлөөлдөг


Лондоны Империал коллежийн (ICL) шинэ судалгаанаас үзэхэд, агаарын бохирдол нь төрөхөөс  хөгшрөх хүртэл бидний амьдралын бүхий л үе шатанд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нь судалгаагаар тогтоогдсон байна. ICL-ийн Байгаль орчны судалгааны групп автомашины утаанаас гардаг тоосонцрын бохирдол (PM2.5) болон азотын давхар исэл нь онцгой хортой болохыг тогтоожээ. PM2.5 ямар түвшинд хор хөнөөлтэй болохыг нотлох нотолгоо байхгүй тул Лондоны хамгийн бага бохирдолтой захын хороололд амьдардаг хүмүүс ч нөлөөлдөг нь батлагдсан байна.
Агаарын бохирдол бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ
Судалгаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хатан хааны эмч нарын коллеж, Олон улсын хорт хавдрын судалгааны агентлаг зэрэг байгууллагуудаас сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн 35 мянган судалгааны үндсэн нотолгоог судалж, хүүхэд төрөхөөс эхлээд амьдралын төгсгөл хүртэлх дүр зургийг бүрэн харуулсан байна.  Судалгааны үеэр агаарын бохирдол нь эр бэлгийн эсийн тоо буурахад хүргэдэг. Жирэмсэн үед энэ нь ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Мөн жин багатай хүүхэд төрөх, зулбах шалтгаан болдог байна. Хүүхэд насандаа агаарын бохирдолтой бүсэд амьдарч байсан хүүхэд астма, уушигны өвчтэй байх магадлал өндөр байдаг аж. Түүнчлэн  сэтгэцийн эрүүл мэнд, цусны даралт болон танин мэдэхүйн чадварт нөлөөлдөг нь тогтоогджээ.  Мөн насанд хүрсэн үед  хорт хавдар, цус харвалт, архаг өвчний улмаас эрт нас барах магадлалыг нэмэгдүүлдэг байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан