Агаарын бохирдол ба Аутизмын уялдаа

Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн явуулсан судалгаагаар агаарын бохирдол ба аутизмын эрсдлийн хоорондын уялдаа холбоог тайлбарлажээ. Үүнд жирэмсэн эхчүүд жирэмсний үед ялангуяа жирэмсний 7 дахь сараас их хэмжээний агаарын бохирдолтой орчинд байхад аутизмтэй хүүхэд төрүүлэх магадлал хоёр дахин их болдог гэжээ.
"Жирэмсний үед агаарын бохирдолд өртөх нь аутизмын эмгэг өөрчлөлтийн эрсдлийг нэмэгдүүлэх магадлалтай гэсэн ерөнхий таамаглалд бидний судалгаа нь маш олон нотолгоог өгч баталгаажуулж өгсөн" гэж судалгааны ахлах Марк Вайскопф мэдэгджээ.
Мөн судалгаагаар PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцор ихтэй орчинд төрснийхээ дараа амьдарсан хүүхдүүд аутизмтай болох магадлал өндөр байсан байна.
Аутизм болон агаарын бохирдлын хоорондын холбоог цаашид үргэлжлүүлэн судлаж байгаа бөгөөд Аутизмтай хүүхэд төрөх нь эхийн жирэмслэхээс өмнө, жирэмсний явц, төрсний дараа PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцорт хэр өртөхөөс маш их хамааралтай ажээ.
С.Баяр
Эх сурвалж:  Environmental Health Perspectives Vol. 123, No. 3
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан