Агаарын бохирдлоос болж хүүхдүүд сэтгэцийн эмгэгтэй болдог нь тогтоогджээ

АНУ-ын Цинциннати хотын Хүүхдийн эмнэлгийн анагаах ухааны төвийн эрдэмтэд агаарын бохирдол болон хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн хоорондын уялдаа холбоог илрүүлсэн  тухай судалгааны нийтлэл MedicalXpress цахим хуудсанд нийтлэгджээ. 

Эрдэмтдийн өгүүлснээр, агаарын бохирдол багахан хугацаанд үргэлжилсэн ч хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг байна. Эрдэмтдийн ажигласнаар агаар бохирдсон нөхцөлд сэтгэцийн эмнэлэгт хандах хүүхдүүдийн тоо эрс нэмэгддэг аж. Гэхдээ экологийн нөхцөл байдал муу бүс нутагт байнга амьдардаг хүүхдүүд ийм эрсдэлд өртөх нь харьцангуй бага байдаг гэнэ. 

“Агаар мандлын бохирдлын өдөр бүрийн түвшин болон хүүхдүүдийн сэтгэл гутрал, амиа хорлох үзэгдэл зэрэг сэтгэцийн өөрчлөлт нэмэгдэх тохиолдлын хоорондын уялдаа холбоог илрүүлсэн анхны судалгаа нь энэ байлаа” хэмээн судалгааны багийн эрдэмтэн Коул Брокамп мэдэгджээ.
 
Түүнчлэн, эрдэмтэд цаашлаад, агаарын бохирдолтой орчинд байнга амьдардаг, сэтгэцийн өөрчлөлтөд өртөх эрсдэлтэй хүүхдүүдийг аливаа эрсдлээс хамгаалахын тулд нарийвчилсан судалгаа явуулах шаардлагатай хэмээн тэрбээр онцолсон байна. 
 
Г.Бямбасүрэн
shuud.mn
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан