Дотор халуун гэдэг нь дотор эрхтний өвчлөлийн улмаас хүний биеийн температур өөрлөгдөх зовиурыг хэлдэг. Ямар эрхтэн өвчилсөн байгаагаас хамаарч ам цангах, толгой өвдөх, уруул омголтох, суулгах, бие чичрэх гэх мэт янз бүрийн шинж тэмдэг илэрнэ. Тиймээс өвчний шинж тэмдгийг эрт оношлуулах хэрэгтэй. Дотор халууны өвчнийг уламжлалт анагаах ухааны аргаар эмчлэх нь илүү их үр дүнтэй. Тиймээс гэрийн нөхцөлд өөрөө өөртөө оточ болж болох уламжлалт ангаах ухааны энгийн аргуудыг хүргэж байна.
Ваннтай ус: Ердийн үед ордгоосоо арай бага температуртай усаар ваннаа дүүргээд хэдэн минут хэвт. Ус хүйтэн байх тусмаа сайн. Ингэхийнхээ өмнө 8 аяга болон түүнээс дээш хэмжээний ус ууж шингэнээ гадагшлуулсан байх ёстой.Алимны цуу: Хоолны тавган дээр алимны цуу хийгээд даавуунд шингээж биеийнхээ бүх хэсгийг арч. Алимны цуунд агуулагддаг бодис нь хүний биеийн температурыг бууруулахад чухал нөлөө үзүүлдэг байна. Үүнийхээ дараа даавуун материалтай хувцас өмсөж салхи авахуулахгүйгээр хэдэн цаг дулаан хэвтэх хэрэгтэй.Гич: Нэг аяга усанд нэг халбага гич байхаар тооцож хийгээд усаа саванд хийж буцалгана. Усаа буцалтал нар зөв тойруулан хутгана. Энэ маягаар өдөрт гурван удаа ханд бэлтгэж ууна. Нэг удаад нэг аяга ус ууна.Цай: Далдуу модны хандтай цай дотор халуун буулгахад онцгой нөлөө үзүүлнэ. Мөн “chamomile”/алтантовч/, гааны хандтай цай эерэг нөлөөтэй.Шингэн хоолны дэглэм: Үүнд мэдээж шингэн хүнс багтана. Бүх төрлийн ногоотой шөл, шөлтэй хоол идэх хэрэгтэй. Мөн жимс жимсгэнэ тогтмол идэх, өдөрт хоёр удаа үнээний шингэн сүү ууж хэвшээрэй. Тараг ууж болно. Шарсан хайрсан хоолноос татгалзаарай.Хөдөлгөөнөөс зайлсхий: Хүний биеийн халуун идэвхитэй хөдөлгөөний үед 0,5-1 цельсээр нэмэгддэг. Тиймээс аль болох бага хөдлөх нь дотор халууныг бууруулахад эерэг нөлөөтэй. Дотор халууныг гэрийн нөхцөлд бууруулж болох боловч юунаас болж халуурч байгаа шалтгааныг олох нь чухал юм. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж дотор эрхтний ямар нэг өвчлөл байгаа эсэхээ тодруулаарай.