2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний,
- 4206 /41.1%/ тохиолдлыг тэмбүү
- 3579 /34.9%/ тохиолдлыг заг хүйтэн
- 2437 /23.8%/ тохиолдлыг трихомониаз тус тус эзэлж байна.
- Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс мэдээллээ.