Уушгины хатгалгаа өвчний үндсэн шинжүүд

Уушгины хатгалгаа өвчний үндсэн шинжүүд

 

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2024.11.18/ томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Мэдээллийн үеэр хүүхэд уушгины хатгалгаа өвчин тусч байгаа шинж тэмдгүүдийн талаар зөвлөлөө. Энэ тухай "Уушгины хатгалгаа өвчнийг илтгэж байгаа шинжүүд нь амьсгал олширно, халуурах, ханиалгах, цээж хонхолзох гэсэн үндсэн шинжүүдтэй. Эдгээр шинжүүд илэрсэн тохиолдолд хамгийн ойр буюу өрхийн эмнэлэгтээ хандах нь зүйтэй. 

Цээж хонхолзох шинж гэдэг нь амьсгал авах үед хавирганы нуман доогуур цээж дотогш татагдаж орохыг хэлнэ. Амьсгал олшрох шинж гэдэг нь хүүхэд тайван байх үед амьсгалыг бүтэн минутын турш тоолно. Хоёр хүртэлх сартай хүүхэд амьсгал олширч буй шинжийн амьсгалах тоо нь 60 хүртэл байдаг бол амьсгал олширсон тохиолдолд үүнээс дээш тоогоор амьсгална. Хоёр сараас 1 нас хүртэлх хүүхдүүд 50 ба түүнээс дээш, 1-5 нас хүртэлх хүүхдүүд 40 ба түүнээс дээш амьсгалж байвал амьсгал олширсонд тооцно.

Амьсгал олшроод, цээж хонхолзож, халуурч, ханиалгасан тохиолдолд тухайн хүүхэд уушгины хатгалгаагаар өвчилсөн байна хэмээн үзэж болно" гэлээ. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан