АГААРЫН БОХИРДОЛТОЙ ОРЧИНД ДОЛОО ХОНОХОД ҮР ЗУЛБАЛТЫГ 16 ХУВИАР НЭМЭГДҮҮЛДГИЙГ ТОГТООЖЭЭ

Агаарын бохирдол үр зулбах эрсдэлийг тамхидалтаас илүү нэмэгдүүлдэг болохыг судлаачид тогтоожээ. Cудалгааг АНУ-ын Юта мужийн “Wasatch Front” судалгааны байгууллага 2007-2015 оныг хүртэл Монгол, Бразил, Италийн 1400 орчим үр зулбалт, дутуу тээлт бүртгэгдсэн эхчүүд дээр хийсэн байна. Урт хугацааны судалгааны явцад агаарын бохирдол ураг бага сартайд эндэх, дутуу төрөх, ургийн гэмтэлд хүргэдэг болох нь нотлогдсон ба дан ганц утаа биш хуванцар сав хэрэгсэл, түүний тоосонцрууд ч урагт сөрөг нөлөө үзүүлсэн байжээ.
Түүнчлэн, дэлхий даяар тархсан азотын давхар исэл NO2 бохирдлын төвшин өссөн нь үр зулбах эрсдэлийг 16 хувиар нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Тухайлбал, судалгаа хийсэн бүс нутгийн NO2 төвшин дунджаар 34-145 мкг байдаг, харин эрдэмтэд жирэмсэн эх ердөө 20 мгк NO2 бохирдолтой орчинд долоо хоног амьдрахад л ураг эрсдэх магадлал 16 хувь болохыг тогтоожээ. Судалгааны багийн ахлагч, Юта мужийн их сургуулийн судлаач, эмч, Маттул Фуллер “Энэ бол маш чухал асуудал, хэрэв урагт сөргөөр нөлөөлдөг бусад гадаад орчны эрсдэлийн хэмжээтэй энэхүү тоог харьцуулбал, ураг тээх эхний гурван сард тамхи тасралтгүй татсантай тэнцэх хэмжээний хохирлыг урагт учруулж байна” NO2 нь шатах үйл явцаас ялгардаг бохирдол бөгөөд ихэвчлэн дизель түлшээр ажилладаг авто машин, хөдөлгүүр, үйлдвэрээс үүдэлтэй.
Тэрээр “Ихэнх хүмүүс агаарын бохирдол бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэж боддог ч төрөөгүй байгаа хүүхдүүдийн амь насанд хамгийн их заналхийлдэг болохыг мэддэггүй” гэжээ. Урт хугацааны агаарын бохирдол ч үр зулбалт, нялхсын эндэгдэлд нөлөөтэй бөгөөд Монгол, Итали, АНУ-д хийсэн судалгаагаар NO2 нь нүүрсний утаа, газ зэрэгтэй нэгдэж, илүү аймшигтай үр дүнд хүргэж байгаа аж. Эдгээрийн нэг урагт үзүүлдэг хохирол, түүний хэмжээг хараахан тогтоогоогүй байгаа ч эдгээр нь исэлдлийн стресс, олон төрлийн үрэвсэл үүсгэдэг байж болзошгүй хэмээн таамаглаад байгаа юм. Эдисоны Их Сургуулийн доктор Сара Сток “Агаарын бохирдол жил бүр хэдэн сая эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
Агаарын бохирдлын нөлөөг бууруулах арга хэмжээг үр дүнтэй, түргэн авах арга хэмжээ нь ирээдүйн үеийнхний эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал үйл юм” гэв. Мөн тэрээр агаарын бохирдолтын нөлөө жирэмсэн эхчүүдийн ураг тээсэн хугацаагаар өөрөөр нөлөөлдөг учир бүртгэж, тодорхойлох боломж бага, мөн эхийн биеийн онцлог, дархлаа зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг байна.Тиймд жирэмсний аль үед хамгийн эрсдэлтэй болохыг тогтоож чадвал цаашдын судалгаанд чухал нөлөө үзүүлнэ. Гэхдээ эх агаарын бохирдолтой газар жирэмсэлсэн л бол эмчтэйгээ очиж уулзан, ярилцвал зүйтэй” хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж: The guardian
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан