Хоол олдоно, ходоод олдохгүй

Хоол олдоно, ходоод олдохгүй

 

Халуун улиралд хоол боловсруулах системийн ходоод нойр булчирхай, элэг, цөс, шээс ялгаруулах замын давсаг, бөөрний үрэвсэл нэмэгддэг. Ялангуяа долдугаар сард баяр наадам болдог учраас хүмүүс хорхог, боодог, шарсан хуурсан бүтээгдэхүүн хэрэглэж, архи дарс хэтрүүлснээс болж нэмэгддэг. Хоол боловсруулах системийн өвчлөлийн үед бага багаар хооллох, хэт их идэхгүй байх нь зүйтэй. Хоол боловсруулах эрхтний өвчлөлөөр хэдэн ч насны хүмүүс өвдөж болно. Гол нь тухайн хүн өөрийн биеэ хэрхэн арчилж, зөв хооллодогоос хамаарна.

Хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлийн үед хэвлийгээр цардайж өвдөх, гэдэс дүүрэх, олон хоногоор гүйлгэх, толгой өвдөх гэх мэт. Энэ тохиолдолд дур мэдэн эм хэрэглэхгүйгээр шууд эмчид хандах хэрэгтэй.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан