Нойр булчирхайн цочмог үрэвслийн улирал айсуй



Монголчуудын баяр наадам, амралт, зугаалгын улирал эхэлж байна. Энэ үеэр л Монголчууд хамгийн ихээр буруу хооллож нойр булчирхайн цочмог өрөвслөөр өвдөх эрсдэл нэмэгддэг. 
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “ Баяр наадам, амралт зугаалгын үеэр иргэд айраг, согтууруулах ундаа, хорхог, хийжүүлсэн ундаа зэргийг ихээр хэрэглэдэг. Эдгээр нь нойр булчирхайг гэмтээх, цочмог үрэвсэл үүсгэх эрсдэлтэй тул аль болох уламжлалт байдлаар иддэг зоогоос татгалзаж, өөр хүнс сонгон хэрэглэх, хоолны дэглэм барихыг зөвлөж байна” гэлээ.
Тэгвэл нойр булчирхайн цочмог үрэвсэл ямар эрсдэлтэй вэ? 
Нойр булчирхайн үрэвслийг хамгийн энгийнээр ойлгоход хурц хоол, архийг цочир ихээр хэрэглэснээс болж нойр булчирхайн хоол боловсруулах ферментүүд эрс идэвхжиж хяналтгүй болсноос түүний хямрал болж сүүлдээ өөрөө өөрийгөө хайлуулж эхэлдэг болно.
Нойр булчирхайн цочмог хурц үрэвсэл болон үхжлийн тухай
Нойр булчирхай нь хүний хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцож, хоол хүнсэн дэх уураг, нүүрс ус, өөх тосыг задалдаг ферментүүдийг ялгаруулж хоол боловсролт болон дотоод шүүрлийн үйл ажилагаанд оролцдог хамгийн чухал эрхтэн юм.
Мөн хүний биеийн халууныг 37 хэмд хүртэл халуун байлгах, дулаан тогтворжуулагч утаагүй түлшний үйлдвэрлэгч гэж болно. Тэрээр хэвлийн дээд хэсэгт өлгийдүүлэн байрлаж байдаг бөгөөд 12 нугалаа гэдсийг дэрлэн, ходоодны араар, бүсэлхийн нугаламын нэгээс хоёр дахь үений харалдаа байрлаж нурууны шулуун булчингаар хамгаалагдан их биеэ нууж, сүүл хэсгээ дэлүүгээр хучин хөндлөн хэвтэн тансаглан байрлана.
Уртаараа 15-23 см, өргөнөөрөө 2.4-8.6 см, жин нь 80-100 грамм, 500 мянгаас 1 сая 500 мянган ширхэг Лангергансийн аралаас бүтсэн булчирхайлаг эрхтэн 60-70% нь инсулин 16 аминхүчил агуулсан полипепид ялгаруулах чадалтай, захын альфа эсүүд глюкоген, ветта эсүүд сомастатин ялгаруулдаг.
Энэ байрлал нь өөрөө элдэв гэмтэл осолд өртөхгүй, хүний биеийн бүхий л үйл ажиллагааг хянаж байдаг онцлогтой. Өөрөөсөө фермент, дааврыг ялгаруулж бүхий л эрхтэний үйл ажиллагааг өөрийн эцсийн бүтээгдэхүүнээр тэжээж байдаг.
Инсулин ялгаруулж, өнчин тархинаас ялгарах, самототропный даавартай хамтран булчин, өөхөн эс эдүүдийн үйл ажиллагаанд шууд оролцож, эсийн РНХ рибонуклейн хүчлийг бүрдүүлж өгдөг.
Ингэснээр хүний биеийн бүх хөдөлгөөнийг зохицуулах энергийн эх үүсвэр болж, булчин шөрмөс, мэдрэлийн үйл ажиллагааг зохицуулдаг.
Инсулин дутагдахад булчингийн үйл ажиллагаа алдагдаж, “Чихрийн шижин” болж, цусанд сахар ихсэж, зүрхний булчинд шигдээс үүснэ.
Нойр булчирхайнаас ялгарах ферментүүд хоол боловсруулах эрхтэнүүдийг удирдаж, хоол боловсруулалтанд идэвхтэй оролцож, гаднаас орж ирсэн хоолны бүтээгдэхүүнийг задалж урвалд оруулж, энземийн хүчтэй урвалжилт явуулсанаар эцсийн бүтээгдэхүүн болох гликоген, аминхүчил, аминдэмүүдийг цусанд оруулж элгэнд бэлэглэхээс гадна өөрийн бүтээгдэхүүний үлдэгдэл язмаг хэсгээр утаагүй химийн түлш бэлтгэн бүдүүн гэдсэнд явуулж хүний бие доторх эрхтнүүдийг дулааныг тогтвортой байдлыг хадгалж байдаг.
Инсулинаас үл хамаарах бөөрний болон өнчин тархины гаралтай үүсэх сахарын биш шижин буюу “несахарный диабет” бол нойр булчирхайтай хамааралгүй өвчин юм.
Архи их хэмжээгээр уух, тос ихтэй хурц хоол ихээр идэж, давхар архи уух, удаан хугацаагаар өлсөх, өлсөж байгаад гэнэт их идэх, өөх тостой, тосонд шарсан буюу махан хоол хэт их идэх нь нойр булчирхайн цочмог үрэвслийн шалтгаан болдог.
Шинжилгээгээр шээсэнд чихэр байна гэдэг нь нойр булчирхайн үйл ажиллагаанд алдагдал гарчээ гэсэн үг юм.
Нойрбулчирхайн цочмог үрэвслийг ходоодны шархлаа цоорох, цөсний цочмог үрэвсэл, гэдэсний түгжрэл, хурц хоолны хордлого болон мухар олгойн цочмог үрэвслээс ялган оношлох шаардлагатай.
Нойр булчирхайн цочмог үрэвслийн үед илрэх шинж тэмдгүүд:
- Бөөлжих
- Өтгөн, хий гарахгүй.
-Улмаар гэдэсний түгжрэлийн шинж тэмдэг үзэгдэнэ.
- Мөр бүсэлхийн орчим өвдөнө. Мөн зүүн сүвээгээр таширч өвдөнө.
- Судасны лугшилт, биеийн халуун хоёрын хооронд зөрүү гарна.
- Хэвлий орчим дүүрэнгэ байна. Түүнчлэн хүйсний дээхэн талд илүү дүүрэнгэтэй байна.
- Хумсны суурийн зайн өнгө хөхөвтөр болно.
-Маш хүчтэй хутгаар шааж байгаа мэт өвдөлт өгдөг. (кинжальный боль)
Нойр булчирхайн цочмог үрэвслийг мэс заслын болон ба консерватив эмийн эмчилгээ гэсэн 2 аргаар эмчилдэг.
Нойр булчирхайн цочмог үрэвсэл өвчтөний нас болон нойр булчирхайн гэмтсэн байдлаас хамаарна.
Настай хүнд уг өвчин их хүнд хэлбэртэй тохиолдоно.
Хэрвээ өвчтөний биеийн байдал сайжрахгүй улам дордох, судасны лугшилтын тоо олшрон хэл хуурайших, хэвлийн хана нийтдээ өвчлөх цус, шээсэнд өөрчлөлт их нэмэгдэн хордлогын улмаас биеийн байдал улам хүндэрвэл мэс заслын эмчилгээг зайлшгүй хийх хэрэгтэй.
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан