"Зүрх мартахгүй” төслийг 2020 оны 5 сард "УБ-Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс засалч Б.Болдсайхан эмч, “Бундан” ТББ-ын санаачилгаар хэрэгжүүлж эхэлсэн.
Төрөлхийн зүрхний гажигтай, ховор оноштой хүүхэд багачуудыг Монголдоо оношлон, мэс засал хийж, бяцхан зүрхнүүдийг аврах зорилготой энэхүү төсөлд Голомт банк нийт 420 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ.
Төслийн бүрэлдэхүүн Монгол Улсыг гурав бүтэн тойрч, 54,600 орчим хүүхдэд үзлэг оношилгоо хийж, 1,580 гаруй хүүхдэд амьдрал бэлэглэсэн байна.
Мөн “Зүрх Мартахгүй” төслийнхөн Тува-3, Киргизстан-30, Афганистан-3, Бутан-8 зэрэг улсын нэн туслалцаа шаардлагатай хүүхдүүдэд тусламж үзүүлжээ.
Төслийн багийнхан 2021 он гэхэд 100 хүүхэд, 2027 он гэхэд нийт 1000 хүүхдэд зүрхний мэс засал хийх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.