Нимбэгтэй ус уухын ач тус

1.  Нимбэгтэй ус хүний биеийг цэвэршүүлдэг. 

Хүний элэг бөөр, дотор эрхтнүүд өөрөөсөө хорт бодисоо ялгаруулдаг. Хэр сайн ялгарна, төдий чинээ хүний арьс толигор сайхан болдог. Витамин С исэлдлийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас, хүний арьсанд маш сайн нөлөөтэй. 

2. Нимбэгтэй ус хүний биеийн шүлтлэгийн хэмжээг тэнцвэржүүлдэг.

Нимбэг гэж бодонгуут арааны шүлс асгарам, исгэлэн жимс таны толгойд бууж байна уу? Тэгвэл нимбэг хүний биеийн хүчил шүлтлэгийн хэмжээг тэнцвэржүүлэх гайхалтай увидастай. Улмаар энэ нь өвчин үүсгэгч бичил организмуудаас сэргийлэгч болдог тустай. 

3.  Нимбэгтэй ус дархлааны системийг дэмждэг. 

Жингийн хувьд авч үзвэл, таны дархлалын эсийн 70 хувь нь С витаминаас бүрддэг. Та ямар нэг өвчин тусвал, С витамин маш хурдан алга болдог. Гэхдээ эрүүл үедээ ч та, С витаминийг дархлаагаа дэмжих зорилгоор хүнсэндээ түлхүү хэрэглээрэй. 


4.  Нимбэгтэй ус жин хасахад тусална 

Нимбэгтэй ус бодисын солилцоог идэвхижүүлэн, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. Мөн хоолны дуршил бууруулснаар, жингээ хасагчдад хамгийн сайн анд нөхөр нь болж чаддаг. 

5. Нимбэгтэй ус шарталтын үеийн "шалгарсан арга"

Согтууруулах ундаа ууж эхэлхээсээ өмнө нимбэгтэй ус уувал бүр сайн. Харин шарталтын үед халуун нимбэгтэй ус уух нь ходоод гэдсийг амрааж, биеэс илүүдэл хорыг гадагшлуулдаг. 

6. Нимбэгтэй ус амьсгалын замыг цэвэршүүлдэг

Хэрэв та тамхи татдаг бол, нимбэгтэй ус тогтмол ууж байхыг зөвлөж байна. 

7. Нимбэгтэй ус тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй 

Нимбэг кали агуулдаг учраас бага хэмжээтэй кали тогтмол хэрэглэх нь сэтгэл гутрал, ой тогтоолт, сэтгэлийн түгшүүр зэрэгт эерэг нөлөөтэй. 

8. Нимбэгтэй ус уушгинд тустай 

Хэрэв та астма, халдварт өвчин, уушигны үрэвсэлтэй бол нимбэгтэй ус тогтмол уух нь зүйтэй. 

9. Нимбэгтэй ус хоол боловсруулах системийн эрүүл мэндэд тустай 

Нимбэгтэй ус хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагаанд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг ба таны биеэс илүүдэл бохирдлыг гадагшлуулж, ходоод гэдэс хямрахаас сэргийлдэг. 

10. Нимбэгтэй ус таны эрүүл мэндэд нэн тустай 

Та шинэхэн, боловсруулаагүй нимбэг худалдан авч шүүс бэлтгэх, халуун усанд шууд хийж уух байдлаар нимбэгний шүүс тогтмол хэрэглээрэй. 

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан