ХӨСҮТ-ийн шинэ барилгын ажил Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт эхэлжээ

 

ХӨСҮТ-ийн шинэ барилга хуучирч муудсанаас тохь тухгүй, агааржуулалтын систем нь хангалтгүй гэх мэт гомдлыг хэвтэн эмчлүүлэгчид гаргах болжээ.

Энэ талаар сэтгүүлчид Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгээс тодруулахад, Дэлхий дахинд шинэ төрлийн халдварт өвчнүүд гарах болсон энэ үед халдварт өвчний эмнэлэг хүн ам олонтой хотын төвд байх нь аюултай учир хотоос гаргах бодлого хэрэгжиж байна. Тиймээс ХӨСҮТ-ийн шинэ барилгыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт барихаар дэд бүтцийн ажлууд эхэлсэн.

Гэхдээ барилга ашиглалтад орох хүртэл багагүй хугацаа хэрэгтэй. ХӨСҮТ-ийн барилга хуучирч муудсаныг хүлээн зөвшөөрч байна. Хуучин байрандаа урсгал засвар мэдээж хийнэ. Иргэд, үйлчлүүлэгчид нөхцөл байдлыг ойлгож, тэвчээртэй хандаарай.

Эмнэлгийн урсгал, агааржуулалтын системийн орчин үеийн шийдэл бүхий, халдвар дотроо дэгдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн орчин үеийн эмнэлэгтэй болно гэв.

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан