Хэт борлох нь хорт хавдарт хүргэдэг гэсэн яриа хүмүүсийн дунд үе үе гардаг. Харин зарим улсад бор арьстай байх нь та эрүүл эсвэл гоо сайхан байгааг илтгэнэ.
Хүний арьс нарны хэт ягаан туяанд борлодог. Бидний бие арьсан дахь ДНХ буюу удамшлын мэдээллийг хамгаалах зорилгоор арьсыг борлуулдаг байна. ДНХ гэдэг нь дезоксирибонуклейн хүчил гэсэн үгийн товчлол юм. Англиар DNA буюу Deoxyribonucleic Acid гэж нэрлэдэг.
Гэхдээ нарнаас хамгаалалгүй, удаан хугацаагаар наранд ил байх нь арьсны хавдар үүсгэдэг. Ялангуяа цайвар арьстай хүмүүс, хүүхдүүдийн арьс наранд илүү эмзэг. Мөн таны гэр бүлийн хэн нэг гишүүн арьсны хавдартай бол та ч өвдөх эрсдэлтэй.
Иймээс нарны тос заавал түрхэх, нарны туяа дээрээс шууд тусдаг цагуудад наранд ил гарахгүй байх, малгай, нүдний шил хэрэглэх хэрэгтэй. Нарны хэт ягаан туяа элс, далайн усанд шингэж, улмаар бидний бие дээр ойдог тул хэдий наргүй байсан ч нарны тос түрхэж хэвшээрэй.
Тэгвэл арьсаа борлуулах нь таныг нарнаас хамгаалах уу? Эрдэмтэд энэ асуултад тийм гэж бүрэн итгэлтэй хариулж чаддаггүй. Учир нь нарны хэт ягаан туяа бор арьсыг ч нэвтлэн, гэмтээдэг аж.
Иймээс нарны тос түрхээд, үдээс хойш нарлах нь хамгийн зөв. Ингэснээр та нарнаас хэрэгтэй Д амин дэмийг авна. Мөн нарлах нь хүний сэтгэл санаанд эергээр нөлөөлдөг байна.
Эх сурвалж: BBC