Бие эрхтэн цэвэрлэдэг Хүнсүүд

Улаан сонгино: Ходоод гэдэс, бодисын солилцооны хямрал, амин дэм дутагдахад сарын турш хоолны өмнө сонгинын шүүс юм уу, нухшийг хоолны халбагаар нэг идэх хэрэгтэй.

Өргөст хэмх: Өргөст хэмх шээсний сүвийг цэвэрлэх үүрэгтэй. Өргөст хэмхэд агуулагдаж байгаа луувангийн эд, өргөст хэмхний хүчил зэрэг нь уушги, ходоод, элэгний хорыг гадагшлуулдаг.

Хар мөөг: Хар мөөг нь хоол боловсруулах системийн бохир зүйлийг арилгаж, цусыг тунгалагшуулна.

Далайн байцаа: Далайн байцаа нь цусны цагаан бөөм олшрох өвчнөөс сэргийлдэг.

Байцаа: Цөс болон гэдэс, ходоодыг хамгийн сайн цэвэрлэгч. Ялангуяа цэвэр байцааны шөл уух нь цөс өтгөрөхөөс сэргийлдэг.

Алим: Алим нь хүнсний бүтээгдэхүүн гэдсэнд чулуужиж үлдэхээс сэргийлнэ.

Интоор: Гэдсэн дэх хорыг тайлах чухал нөлөөтэй. Ходоод нь хорыг маш түргэн ялгаруулан гаргадаг боловч шингээлт муудсан үедээ хорт эдийг ходоодонд үлдээж, хөөн гаргаж чаддаггүй.

Гүзээлзгэнэ: Гүзээлзгэнэд олон зүйлийн органик бодис агуулагдаж байдаг тул ходоодыг дэмжиж, элэг, бөөрийг тамиржуулна.

Усан үзэм: Элэг, гэдэс, ходоодонд тусалж, цус нөхөх чадварыг нэмэгдүүлнэ.
Инжир жимс: Инжир жимс нь элгийг хамгаалах, хор тайлах, халууныг хөөж, гэдсийг зөөллөж, хоол боловсруулах системд сайнаар нөлөөлдөг. /Ихэвчлэн хатаасан хэлбэрээр худалдаалагддаг. Чацарганатай төстэй жимс.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан