Томуу, омикроноос болгоомжил


Томуугийн тархалтын идэвхжил өндөр байгаа талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна. Учир нь  Ковидын Омикрон хувилбар нь томуу томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа. Иймд PCR шинжилгээ заавал өгөхийг зөвлөж буй юм.
Омикрон хувилбараар өвчилсөн үед хоолой өвдөх, сөөнгөтөх шинж давамгай илрэхийн зэрэгцээ хоолой сэрвэгнэж  цэртэй ханиалгах, ядрах, сульдах, хөлрөх, үе мөч янгинаж өвддөг байна. Мөн дээрх шинж тэмдгүүд илэрч байгаагаас гадна уушгины хатгалгаа болж хурдан хугацаанд хүндэрч байгаа учраас заавал мэргэжлийн байгууллагад хандаж эмчлүүлэхийг зөвлөж, анхааруулсаар байна.
Харин томуу, томуу төст өвчний  тухайд  өндөр халуурах шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд дур мэдэн эмчилгээ хийснээр хүндэрч хатгалгаа, омикрон болж болзошгүйг ч мөн анхааруулж байна.
Хэрэв ханиад нь уушгины хатгалгаа, ковид болж хүндэрсэн тохиолдолд заавал эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэдгийг анхааруулж байна.
Манай улсад энэ жил томуугийн улирал эрт эхэлсэн бөгөөд ид идэвхжилийн үе нь  бөгөөд 2 дугаар сарыг дуустал үргэлжилнэ гэх прогноз бий. 
Иймд халдвар хамгааллын дэглэмийг сайн баримталж гэрийн нөхцөлд утлага хийж, хоолой амаа сод болон давсны уусмалаар зайлж, амны хаалт тогтмол  хэрэглэхийн зөвлөж байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан