Ковид, томуу хоёрын ШИНЖ ТЭМДГИЙГ ялгахад хүндрэл үүсэж байна!


Хүйтэнтэй зэрэгцэн ханиад, томууны улирал эхлээд байна. Сүүлийн хоёр жил ковидын халдвар давамгайлж, бараг мартагдаад байсан томуу ихээхэн дэлгэрч, эрүүл мэнддээ илүү их анхаарал тавихыг эмч нар анхааруулж байна.
Ковид, томуу хоёрыг хэрхэн ялгах тухай шинжээчид ярьжээ. Энэ жил томуугийн А болон В хүрээний вирус тархаж байгаа бол коронавирусний BA.4 / BA.5 дэд хувилбар дэлгэрч байгаа аж.
Томуугийн хувьд маш богино хугацаанд илэрч, нууц үе нь 2-3 хоног үргэлжилж байна. 
Томуугийн үед дор дурдсан ерөнхий шинж тэмдэг илэрнэ. 
• Өндөр халуурах /40 хүртэл хэм/
• Бүх бие шархирч өвдөх
• Хордлого өгөх /Толгой өвдөх, сульдах/
• Хуурай ханиах
• Хоолой өвдөх
• Зарим тохиолдолд хамар битүүрэх
Харин ковидын үед шинж тэмдэг нь аажмаар илэрдэг. Коронавирус хувьсан өөрчлөгдөхийн хэрээр өвчний явц, шинж тэмдгүүд нь өөрчлөгдөж байгаа гэнэ.
Энэ намар ковидын эхний өдөр толгой, нүд өвдөх шинж тэмдэг түгээмэл байгаа аж. Зарим өвчтөнүүдэд гэрэлд нүдээ нээх, хөдөлгөхөд хүнд, зовиуртай болдог байна. Харин 2-3 дахь өдрөөс эхлэн урьд өмнө ажиглагдаж байгаагүй гүйлсэн булчирхай цочирч, хүчтэй үрэвсэх шинж тэмдэг илэрч байна. Хоолой маш хүчтэй хөндүүрлэдэг аж.
Хөнгөн хэлбэрийн Ковидын үед:
• Халуурах /+37-37.5/
• Хуурай ханиалгах /бага зэргийн цэртэй байж болно/
• Хүчтэй сульдах
• Хамар битүүрэх
• Үнэрлэх чадвар алдагдах
• Нүд улайх
• Хоолой өвдөх
• Толгой өвдөх, эргэх, хатгуулж өвдөх
• Булчин, үе мөч шархирч өвдөх
• Суулгах, бөөлжих, дотор муухайрах
Дунд болон хүнд хэлбэрийн Ковидын үед:
• Амьсгал давчдах
• Хүчтэй ханиалгах, цэр гарах
• Цустай ханиалгах
• Хоолны дуршил буурах эсвэл бүр үгүй болох
• Ой санаа самуурах
• Цээж хөндүүрлэх
• Таваас илүү хоног өндөр халуурах /+38 хэмээс дээш/
• Зүрх дэлсэх
• Нойр муудах зэрэг шинж тэмдэг илэрч байна.
Халдвар тээх хугацааны хувьд Ковидын вирус томуугийнхыг бодвол илүү удаан хугацаанд халдварлах чадвартай байна.
Томуугийн үед шинж тэмдэг илрэхээс өмнө нэг хоногийн хугацаанд халдвар тараах чадвартай байдаг ч шинж тэмдэг илэрсэн үед халдвар тараах чадвар үргэлжилдэг тай байдаг аж. Өсвөр настан болон насанд хүрэгсэд өвчний эхний 3-4 хоногт халдвар тараах чадвартай байдаг ба зарим үед үүнээс ч удаан хугацаанд халдвартай байдаг гэнэ. Нялх хүүхдүүд болон дархлаа султай хүмүүс мөн удаан хугацаанд халдвар тараах чадвартай байдаг аж.
Ковидын үед шинж тэмдэг илрэхээс өмнө 2-3 хоногт халдвар тараах чадвартай байдаг ба оргил үе нь шинж тэмдэг илрэхээс нэг хоногийн өмнө тохиодог байна. Шинж тэмдэггүй өвчтөнүүд ч мөн адил халдвар тараадаг ба шинж тэмдэг илэрснээс хойш халдвар тараах чадвар нь найм орчим хоног үргэлжилдэг байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан