​’Ковид 19′-ийг томуу, томуу төст өвчнөөс ялгах шинж тэмдгүүд

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан ханиад томууны  дэгдэлт нэмэгдэж байна. Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг коронавирусийн шинж тэмдэгтэй адилхан байгаа учраас иргэд ханиадаа коронавирусийн халдвартай андуурах тохиолдол ихээр гарч байгаа аж. Иймд ХӨСҮТ болон Томуугийн үндэсний төв томуугийн өвчлөлийг коронавирусийн халдараас ялгах онцлог шинж тэмдгүүдийн талаар зөвлөмж гаргажээ.

Томуугийн халдварын үед илрэх гол шинж нь халуурах, ядрах, бие хөндүүрлэх, хамар битүүрэх, шингэн нус гарах, толгой өвдөх, ханилгах юм. Ихэнх хүмүүс томуу туссан үед ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр өөрийн бие махбодийн онцлогоор эдгэрдэг.
Томуу өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй бүлэгт өндөр настангууд, хоёроос доош насны хүүхэд, архаг хууч өвчтэй хүмүүс болон жирэмсэн эмэгтэйчүүд, эмнэлгийн ажилчид багтдаг. Томуу, томуу төст өвчин туссан үед гэртээ байх, амрах, шингэн зүйл ихээр уух хэрэгтэй байдаг. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүлээн усаар гараа угаах, спиртээр гараа ариутгах, өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээ хийх, томуугийн вакцинд заавал хамрагдах хэрэгтэй байна.

Харин коронавирусийн /Ковид-19/ халдварын үед ихэнх тохиолдолд өндөр халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин өвдөх, хоолой өвдөх, толгой өвдөх, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд түгээмэл илэрч байна.
Коронавирусийн халдвараар бүх насны хүн өвчилж байгаа төдийгүй өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байдаг байна.

Халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх, давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах, аяга, халбагаа халуун усаар сайтар угаах, гараа сайтар савандаж угаах, нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх амны хаалт зүүх, ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх, гадуур явахдаа бээлий өмсөх, олон хүн цугларсан газраар явахгүй байх, бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх, сайн унтаж амрах зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй гэж зөвлөлөө.

 Эх сурвалж: Эрүүл мэндийн яам, Томуугийн үндэсний төв
скачать dle 12.0
Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэл