Амбулаторийн үзлэгийн 2.3 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

“Бага насны хүүхдүүд толгой хүчтэй өвдөх, гэдэс гүйлгэх, бөөлжих ханиад хүрч, хүндэрч байна” гэх хүн цөөнгүй байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжийн дарга А.Бурмаагаас тодруулахад “Олон нийтийн яриад байгаа шиг хүүхдүүдийн ханиад хүндэрч, эмнэлгийн ачаалал нэмэгдсэн зүйл байхгүй. Хүн амын дунд риновирус зонхилон тархаж байна. Энэ вирус нь томуугийн шинж тэмдэгтэй адил илэрдэг. Ихэвчлэн амьсгалын дээд замын шинж тэмдэг буюу хамар битүүрэх, нус гоожих, найтаах хэлбэрээр илэрснийг хүмүүс ханиадтай андуурах нь бий. Эхэн үедээ халуурах, хамраас нус гоожиж, дараа нь хамар, залгиурын үрэвсэл болж хүндэрдэг. Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн 2.3 хувь нь томуу, томуу төст өвчинтэй байна. Аравдугаар сарын эхээр томуугийн улирал эхэлж, нэг, хоёрдугаар сард эрчимждэг. Иргэд амны хаалт зүүж, гараа тогтмол ариутгавал “Ковид-19”-өөс гадна ханиад, томуунаас сэргийлэх боломжтой. Энэ дэглэмийг баримталснаар өнгөрсөн өвөл гамшгийн хэмжээнд хүрсэн томуу, томуу төст өвчний дэгдэлт намжсан” гэв. Мөн ЭХЭМҮТ-ийнхнөөс тодруулахад “Томуу, томуу төст өвчтэй хүүхэд цөөн байна” хэмээлээ.a
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан