Хүний нүд сохлохыг ЭМЯ "ноцтой биш" гэж үзэж байна


Филлер тариа тариулснаас нүд нь сохорч, хараагаа алдсан хэрэг гарсан. Тодруулбал, гоо сайхны эмнэлгүүдээс хамгийн томд тооцогдон яригдаж, тэр хэрээр нийгмийн сүлжээнд сурталчилгаагаа хийдэг Синдерелла гоо сайхны эмнэлгийн Олимп хотхоны салбарт өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр уг хэрэг гараад буй.
Гэвч тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Энэ асуудлаар бид ЭМЯ-наас тодрууллаа.
"Энэ тухай мэдээлэл манай яаманд ирсэн. Үүнийг шалгаж байгаа. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг ЭМЯ олгодог. Энэ тусгай зөвшөөрлийг өгөхөд тодорхой шалгуурууд тавьдаг. Үүнд хүний нөөцийн мэргэшсэн байдал байгаа. Жишээлбэл, Синдерелла эмнэлэг арьс гоо заслын чиглэлээр үйлчилгээ явуулах зөвшөөрөлтэй. Энэ эмнэлэгт Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тусгай зөвшөөрөл олгогдсон байна. 
Хүний эрүүл мэнд, гоо сайханд ноцтой хор уршиг үүссэн бол цагдаа хуулийн байгууллагаас шалгана. Синдерелла эмнэлгийн үйлчлүүлэгчээс энэ гомдол мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ирсэн. Байгууллагаас нь тодруулга авах шатанд явж байгаа.
Мэдээж ноцтой хүндрэл гарсан тохиолдолд тухайн эмнэлгийн үйл ажиллагааг хаах эрх бий." гэсэн юм. 
Тэгвэл магнай улсын ЭМЯ-нд хүний нэг нүд сохрох нь "ноцтой" хүндрэл биш бололтой. Хүний нүд сохорсон ч тус эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсээр байна. Харин ЭМЯ-наас авах арга хэмжээ нь "Байгууллагаас асууж, тодруулах" л аж.

https://tsahiur.mn/n/s/12090
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан