Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк, ЖФА зөвлөх компаний хамтран хэрэгжүүлсэн “Эмнэлгийн байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хийгдсэн судалгаанаас харахад эмнэлгийн удирдлагын чиглэлээр ур чадварт чиглэсэн чадамж бэхжүүлэх сургалт дутагдалтай байгаа нь харагдсан бөгөөд цаашид энмэлгийн тусламж үйлчилгээний удирдлагын чиглэлээр мэргэжлийн сургалт явуулах, сургалт зохион байгуулах чадамжийг бий болгох шаардлагатай байна. Иймээс эмнэлгийн удирдах ажилтан, хүний нөөцийн менежерүүдийг тасралтгүй сургах, чадавхжуулах, цаг үеийн холбогдолтой хэрэгцээт мэдээ, мэдээллээр хангах, онолын мэдлэг, ур чадвар олгох, холбогдох хууль тогтоомж, журмуудыг танилцуулах зорилгоор эрүүл мэндийн салбарын удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүдийн сургалтыг 11 дүгээр сарын 20,21-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэхүү сургалтанд 21 аймгийн эрүүл мэндийн газар, эмнэлгүүдийн болон Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, хүний нөөцийн менежерүүд нийт 80 орчим хүн хамрагдлаа.
Сургалтын үеэр танилцуулах нэгэн чухал үйл ажиллагаа нь Эмч нарын 6-р их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр ЭМЯ-наас авч хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулан тэдгээрийн хэрэгжилтийг хангах тал дээр эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, хүний нөөцийн менежерүүд хэрхэн ажиллах талаар хамтран ярилцаж, хэлэлцэх байлаа.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ