"Тод Ганнам" эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

“Тод Каннам” эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орсон 29 настай эмэгтэй амиа алдсан хэрэг 2018 оны дөрөвдүгээр сард гарсан билээ. Тэгвэл тус эмнэлгийн эмч нарыг өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхээр болжээ. Шүүх хуралд талийгаач эмэгтэйн эцэг эх оролцох юм.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Тод каннам” эмнэлэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны чиглэлд нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй, өөрөөр хэлбэл, өөх соруулах хагалгаа тус эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлд байхгүй гэсэн мэдээллийг тухайн үед өгсөн байдаг.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан