Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 95 тохиолдол батлагдав


Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 95 тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 47 нь Улаанбаатар хотод, 48 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагтАрхангайд гурав, Дархан-Уулд нэг, Дорноговьд 12, Орхонд дөрөв, Өмнөговьд 22, Сүхбаатарт хоёр, Төв аймагт дөрвөн тохиолдол батлагдсан байна.
Өнөөдрийн байдлаар нийт өвчилсөн иргэдийн тоо 979 385-д хүрлээ. Мөн хугацаанд 564 хүн эдгэрсэн бол одоогоор 2 850 хүн хяналтад байна. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 129 хүн эндээд байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан