Шинээр 308 хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдлаа



Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 308 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 935,360 болж нэмэгдэв.
Илэрсэн халдварын
  • 186 нь Улаанбаатар хотод,
  • 122 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд 10, Дархан-Уулд зургаа, Дорнодод хоёр , Орхонд тав, Өмнөговьд 77, Сүхбаатарт ес, Ховдод 13 бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 141 хүн эдгэрсэн бол одоогоор 3,921 хүн хяналтад байна.
Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй.
Омикроны ВА.4, ВА.5 хувилбарын үед хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, толгой өвдөх, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, нусгайрах зэрэг нийтлэг шинж тэмдэг давамгай байлж байгаа аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан