Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 240 иргэн коронавирусээр халдварласан нь батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 169 нь Улаанбаатар хотод, 67 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 12 тохиолдол Архангай аймагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барснаар нийт 1974 хүн эндээд байна. Одоогоор халдвартай 2172 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3918 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.