ЭМЯ: 138 шинэ тохиолдол бүртгэгдэж, 11 нь зөөвөрлөгджээ

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр 138 хүн Covid-19-ийн халдвар авсан нь батлагджээ. ЭМЯ-наас мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 11 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 97 нь Улаанбаатар хотод, 30 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 9 тохиолдол Говь-Алтай аймагт батлагдсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй бөгөөд энэ өвчнөөр манай улсад нийт 1987 хүн эндээд буй юм. Өнөөдрийн байдлаар халдвартай 2049 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 24 хүний биеийн байдал нэн хүнд байна. Харин хөнгөн хэлбэрийн оноштой  3427 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.
Энэ сарын 2-ны өдөр улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 226 хүн Covid-19-өөр халдварласан нь батлагдсан. Шинээр илэрсэн тохиолдлын долоо нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 163 нь Улаанбаатар хотод, 56 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу  24 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан