Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 29 тохиолдол шинээр батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлууд:
Улаанбаатар хотод 21, Орон нутагт 8 тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 184 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 582 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Орон нутгийн хувьд, халдварын тохиолдол Өмнөговь аймагт зургаа, Дархан-Уул аймагт нэг батлагдсан байна.