Нас барсан иргэдийн 42.6 хувь нь II тун вакцинд хамрагдсан байжээ

Ковидын дотоодын халдвар Монгол Улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нд бүртгэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд уг вирусээр өвчилсөн 1449 иргэн харамсалтайгаар амиа алдаад байна.
Тэдгээр иргэдээс 131 нь ковид болон бусад өвчин хавсарсан шалтгаанаар нас барсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй юм.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх  ковидын өвчлөл, нас баралтын мэдээллийг дараах инфографикаар хүргэж байна. Ковидын халдвараар нас барсан хүмүүсийн тоон мэдээллийг гаргахдаа вакцинд хамрагдсан байдал, дүнд эзлэх хувиар тооцжээ. Уг вирусээр өвчлөн амиа алдсан иргэдийн 42.6 хувь нь вакцины хоёр тунд хамрагдсан гэсэн мэдээллийг өгч байна.
 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан