Хүн амын 65 хувь нь Covid-19 халдварын эсрэг вакцинд хамрагджээ

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүн амын 69.1 хувь буюу 2.246.445 хүн коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагдсан бөгөөд үүний 2.113.931 хүн буюу хүн амын 65 хувь нь хоёрдугаар тунг хийлгэжээ.
Манай улс 12-оос дээш насны бүх иргэдээ дөрвөн төрлийн вакцинаар дархлаажуулж буй. Харин вакцинд хамрагдах боломжгүй хүн ам буюу 0-11 насны 903,758 хүүхэд байгаа нь 27.7 хувийг эзэлж байна.
Мөн вакцины нэг тунд хамрагдсан ч хоёрдугаар тунг хийлгээгүй 120,000 гаруй хүн байгаа гэж өчигдөр Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Тэдгээр иргэний тухайд эхний тунг хийлгэсэн ч халдвар авсан эсвэл урвал хүндрэл өгсөн, хоёрдугаар тунг хийлгэх хугацаа нь арай болоогүй зэрэг тодорхой шалтгааны улмаас хийлгээгүй аж.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан