ВАКЦИН: 25-29 насныхан вакцинд хамгийн бага хамрагджээ

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.07.07) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.

МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
(2021.06.06, 19:00 цагийн байдлаар)
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 13.704 хүн ковидын эсрэг вакцинд хамрагдсан байна. Улаанбаатарт 8462, орон нутагт 5242 хүн ковидын эсрэг вакцинд хамрагдлаа.
Улсын хэмжээнд хоёрдугаар тунд хамрагдсан 1.777.245 хүн байгаа нь нийт 3.3 сая хүн амын 54.6 хувийг эзэлж байна. Нийтийн дархлаа тогтоохын тулд хүн амын 70-80 хувьд нь дархлаа тогтсоноор үүсэх боломжтой гэсэн тайлбарыг мэргэжлий хүмүүс өгч байгаа.
Улсын хэмжээнд
  • 1-р тунд - 2.088.595 хүн
  • 2-р тунд - 1.777.245 хүн
Улаанбаатар хотод
  • 1-р тунд - 1.040.641 хүн
  • 2-р тунд - 899.385 хүн
Орон нутагт
  • 1-р тунд - 1.047.954 хүн
  • 2-р тунд - 877.860 хүн
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ковидын эсрэг вакцинд 3595 жирэмсэн, 2235 хөхүүл эмэгтэй вакцинд хамрагджээ.
Харин нийт вакцинд хамрагдсан иргэдээс 25-29 насныхан хамгийн бага хамрагджээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан