Эрүүл мэндийн яамнаас ковид-19 халдварын талаарх мэдээллийг хүргэж байна. Сүүлийн 24 цагт "Ковид-19" халдварын 2857 шинэ тохиолдол илэрлээ. Мөн архаг хууч өвчтэй, ковид хавсарсан 41-ээс дээш насны 11 хүн /4 эмэгтэй, 7 эрэгтэй/ нас барсан байна. Үүний найм нь ковидын бус шалтгаанаар буюу үндсэн оношлогдсон өвчний улмаас, гурав нь ковидын шалтгаанаар нас баржээ.
Насны бүлгээр нь авч үзвэл:
- 41-60 настай-2
- 61-80 настай-7
- 80-аас дээш-2
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Улаанбаатарт - 1683
- Орон нутагт - 1168
Харин өнгөрөгч хоногт ковидоор өвчилсөн 5211 хүн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт нийт 21.532 хүн эмчлүүлж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал:
- Хөнгөн-12.627
- Хүндэвтэр-6649
- Хүнд-1889
- Маш хүнд-367
Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн 3618 нь хүүхэд байгаа бол 1337 нь жирэмсэн эх байна.