Нийслэлд ковидын улмаас нас барсан иргэдийн тоо өмнөх сараас 14 хувиар буурчээ

“Ковид-19”-ийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тэрээр долдугаар сард нийслэлд бүртгэсэн коронавирусийн халдварын тархалтын дэлгэрэнгүй судалгааг мэдээлж, дархлаажуулалтын явцыг тайлагнав.

Өнгөрсөн сард коронавируст халдварын 23.174 тохиолдол бүртгэгдсэн нь зургадугаар сараас 7.7 хувиар буурсан байна. Халдварын тохиолдол ийнхүү буурч байгаа нь нийслэлийн иргэдийн амралт, хөл хөдөлгөөний сийрэгжилттэй холбоотой гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ.

Түүнчлэн халдварын улмаас бүртгэгдсэн нас баралтын тоо өмнөх сарын мөн үеэс 14 хувиар буурчээ. Долдугаар сард коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын
  • I тунд нийт 67.544 иргэн хамрагдсанаас 65 хувь нь 12-15 насныхан байсан бол
  • II тунд 98.977 иргэн хамрагсан байна.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан