Коронавирусийн халдвартай хүний тоо нэг хоногийн дотор 3062-оор нэмэгдэж 40 мянгыг давжээ

БНХАУ-ын 31 мужид нэг хоногийн дотор шинэ коронавирусийн халдварт хатгалгаагаар 97 хүн нас барж, өвчилсөн хүний тоо 3062-оор нэмэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Эдгээрээс коронавирусийн голомт болоод байгаа Хубэй мужид 91 хүн нас барсан байна. Зөвхөн эх газрын Хятадад халдвар авсан хүний тоо 40171 болж, 908 хүн нас баржээ. 6500 хүний биеийн байдал хүнд байгаа аж.  
Харин дэлхий даяар коронавирусийн халдвараар амиа алдсан тохиолдол 910 болж, нийт халдвартай хүний тоо 40,553 болсон байна. Харин 3342 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Коронавирусийн халдвар 27 улсад тархаж, 300 орчим хүнийг өвчлүүлээд байгаа юм. Гадаадад хүн нас барсан хоёр тохиолдол байгаагийн нэг нь Филиппинд, нөгөө нь Хонконгт бүртгэгдсэн. Эсрэгээрээ АНУ, Японы иргэн Хятадад амиа алдсан тохиолдол өчигдөр бүртгэгджээ.
2002-2003 оны хооронд дэгдэж байсан SARS-ийн халдвараар 813 хүн амиа алдсан гэх ДЭМБ-ын тооцоо бий. SARS-ийн халдвар авсан хүмүүсийн нас баралтын хувь нь 10 байсан бол шинэ коронавирусийн хувьд энэ үзүүлэлт 2 хувьтай байгаа юм. 
Эх сурвалж: Xinhuanet.com, South China Morning Post
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан