БНХАУ коронавирусийн эсрэг вакцинаа экспортолж эхэлжээ

Арабын Нэгдсэн Эмират Улсын Эрүүл мэнд, өвчнөөс урьдчилан сэргийлэх яам БНХАУ-ын “Синофарм” компанийн үйлдвэрлэсэн коронавирусээс сэргийлэх вакциныг албан ёсоор бүртгэсэн талаараа мэдэгдсэн. Саяхан БНХАУ нэг сая тун вакциныг Бразил руу нийлүүлжээ.
 
Түүнчлэн Турк Улс 50 сая тун вакцин захиалсан бөгөөд ойрын үед вакцины эхний хэсгийг Турк руу нийлүүлэх аж. Мөн нэлээд хэдэн орон БНХАУаас вакцин авах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна.
 
“Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтан дээр БНХАУын дарга Ши Жиньпин “Бид үүргээ биелүүлж, коронавирусээс сэргийлэх вакциныг дэлхий дахинд хүртээмжтэй болгоно” хэмээн мэдэгдэж байв. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо “Хятадын вакцин бол манай ард түмний хувьд сайхан мэдээ” хэмээжээ.
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан