БНХАУ гаргасан вакцинаа эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлэхээ илэрхийлжээ

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй БНХАУ коронавирусийн халдварын эсрэг вакцин гаргахаар шуурхай ажиллаж буй бөгөөд ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал эхний ээлжинд Монгол Улсад нийлүүлэхээ илэрхийлжээ.
Түүнчлэн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд БНХАУ-аас Монгол Улсад 100 мянган ширхэг “M95” амны хаалт нийлүүлэхээр болсон байна. 
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан